
Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, “Клирингийн системийн оператор болон төлбөр тооцооны төлөөлөгчийн үйл ажиллагааны журам”-ыг үндэслэн Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх зөвшөөрлийг анх удаа ХасБанканд олголоо.
Энэхүү зөвшөөрлийг гардуулах арга хэмжээ 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Монголбанкны хүндэтгэлийн танхимд боллоо. Тус арга хэмжээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.Алдармаа, ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав, Цахим шилжилтийн газрын захирал С.Мөнхболд нар оролцов.
Арга хэмжээний үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар төлбөрийн системд банк бус хуулийн этгээд оролцох боломжийг бүрдүүлж, холбогдох зөвшөөрлийг Монголбанкнаас олгохоор зохицуулсан. Төлбөрийн системийн оролцогч хоорондын үр дүнгийн тооцооллыг төв банк гүйцэтгэдэг тул банк бус этгээд нь төлбөр тооцооны төлөөлөгч банкыг сонгох шаардлага бий болсон. Хасбанк энэхүү хөгжлийг эхлүүлж Төлбөр тооцооны төлөөлөгч банк гэсэн анхны зөвшөөрлийг авснаар финтек компаниудыг төлбөрийн системд оролцох гарцыг нээн өгч байна” гэж онцоллоо.
ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль нь арилжааны банкнаас гадна бусад компаниудыг төлбөрийн системд оролцох боломжийг олгосон. ХасБанк сүүлийн жилүүдэд технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ хөгжүүлэгч олон финтек компаниудыг дэмжин, хамтран ажиллаж байна. Энэхүү зөвшөөрлийг авснаар бидний хамтын ажиллагаатай финтек компаниуд, биллер байгууллагууд үндэсний төлбөрийн системд шууд холбогдож, төлбөр тооцооны системээ илүү боловсронгуй болгох, зардлаа бууруулах боломжийг олгож байгаад баяртай байна. Энэ нь эцсийн хэрэглэгчдэд дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн олон төрлийн үйлчилгээг хялбар, түргэн шуурхай хүргэх ач холбогдолтой юм.” хэмээн хэллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ