
“Тогтвортой хөгжлийн төлөөх нутгийн захиргааны байгууллагуудын зөвлөл ICLEI” болон Сөүл хотын захиргаанаас Seoul Mayors Forum буюу Хотын дарга нарын форумыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд “БНСУ-ын Сөүл хотноо зохион байгууллаа. Тус форумын “Уур амьсгал болон олон улсын эрчим хүчний хөгжилд чиглэсэн үйл ажиллагааны ач холбогдол” сэдэвтэй дээд төвшний хэлэлцүүлэгт Улаанбаатар хотыг төлөөлөн Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Уур амьсгалын өөрчлөлт, агаарын чанар болон барилга байгууламжийн дулаан, эрчим хүчний хэмнэлтийн ач холбогдол” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
Уг илтгэлд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход Монгол улсын баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тодруулбал Монгол Улсын “Ногоон хөгжлийн бодлого”, “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Монгол Улсын зорилтот хувь нэмэр (ЗХН)-ийн үзэл баримтлал болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмрийн талаар танилцуулж, Улаанбаатар хотын агаарын чанар, барилга байгууламжийн дулаан алдагдал болон эрчим хүчний хэмнэлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өглөө. Гишүүн хотуудын илтгэлээс гадна тус өдөр Сөүл хот Дэлхийн хотын захирагчдын гэрээнд нэгдсэнээ тэмдэглэн албан ёсоор гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болов.
Арга хэмжээний хоёр дахь өдөр “RexCom”-ын Гишүүд “ICLEI-ийн үйл ажиллагааг Зүүн Азийн бүсэд хөгжүүлэн тэлэхэд өөрсдийн оруулсан хувь нэмрийн талаар танилцуулж, 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэл хийсэн ажлуудаа тайлагнав. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын хийж гүйцэтгэсэн ажлуудын гүйцэтгэлийн тайланг нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулсан байна.
Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Киото хотын Байгаль орчны бодлогын товчооны Байгаль орчин, эрчим хүчний газрын дарга Ноён Такеши Шимотцуматай уулзсан байна. Уулзалтаар Киото болон Улаанбаатар хотын хамтран ажиллах болон цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцсан байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ