АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТОМООХОН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны 258-р тогтоол, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрт ажлын хүрээнд “Улаанбаатар дулааны Сүлжээ” ТӨХК нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран 2019 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дээрхи ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн эхний ээлж Сонгино Хайрхан Дүүргийн 7,8,9,10,24,28-р хороо Баянхошуу орчмын гэр хорооллыг буулгаж дахин төлөвлөлтийн батлагдсан 12 байршилд баригдах хорооллууд, одоо байгаа барилга байгууламжийг төвлөрсөн дулаанаар хангах нарийвчилсан иж бүрэн тооцоо, судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.
2018-2019 онд 11и магистралийн ДХ-11163-ДХ-11225-р цэг хүртэл 2ф500/400 мм-ийн голчтой 2.8 хос.км дулааны шугамыг 2ф700/600 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж ашиглалтанд оруулаад байна.
2019 онд 11и магистралийг үргэлжлүүлэн 2ф600/500мм-ийн голчтой 3200 хос.метр дулааны төв шугамыг шинээр татаж тус Баянхошуу дэд төвийн шугам сүлжээний ажилтай уялдуулан “Хилчин хотхон”-руу 2ф200/150 мм-ийн голчтой 1033 хос.метр дулааны шугам сүлжээ, тоноглол тоноглол угсралтын ажлыг хийж гүйцэтгэн 10 дугаар сарын 01-ний өдөр “Хилчин хотхон”-ыг төвлөрсөн дулаан хангамжид холболоо.

Хилчин хотхон нь 2011 онд ашиглалтанд орсоноос хойш DZL маркийн 7 Мвт-ын хүчин чадалтай халаалтын зуухнаас халж байсан бөгөөд төвлөрсөн дулаан хангамжид холбогдсоноор 3500 гаруй оршин суугч, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж халаалтын хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэлээ. Тус хотхоны 3 халаалтын зуухнуудыг бүрэн зогсоосноор түүхий нүүрсний хэрэглээг жилд 9000 гаруй тонн-оор бууруулж агаарт хаягдах хорт хаягдлын хэмжээг 511 тонн-оор бууруулж чадлаа.

АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ