2013 онд улсын төсвөөс 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд орших Хилчин хотхоны дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэсэн байна. 4,5 тэрбумын төгрөгийн ажлын үр дүнд инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэл хангалтгүй, чанаргүй болсон байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшин сонгогдсон Ц.Гарамжав гишүүнд Хилчин хотхоны оршин суугчид дутуу, чанарыг шаардлага хангаагүй хийсэн дэд бүтцийн ажлыг гүйцээж төвийн цэвэр бохир, дулаанд холбуулах тал дээр анхаарал хандуулж өгнө үү гэж хүссэн байна. Тойргийн сонгогчдийнхоо хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Өргөдлийн байнгын хороонд асуудлыг хандуулж холбогдох байгууллага буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Барилга хот байгуулалтын яам руу удаа дараа шаардлага хүргүүлжээ.
Гэсэн өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдэхгүй төрийн байгууллагуудын уялдаа холбоо муутайгаас оршин суугчид хохирсоор байгаа юм. Тиймээс Өргөдлийн байгын хорооноос хэлэлцүүлгийг хоёр дахь удаагаа өрнүүлж Хилчин хотхоны оршин суугчид, Нийслэлийн удирдлагууд, Барилга хот байгуулалтын яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Дахин төлөвлөлтөөр Хилчин хотхоны инженерийн шийдлийг төвийн шугамд холбох ёстой байсан. Мөн дулааны асуудлыг шингэрүүлсэн хий ашиглан шийднэ гэсэн анхны төлөвлөгөө байсан юм билээ. Харамсалтай нь өнөөдөр байдал эсрэгээрээ эргэж иргэд зутруухан амьдарч байна. Утаанаас салахын тулд хотхоны дулааны өөр шийдлээр буюу төвийн шугамтай холбох ёстой гэж үзэж буйгаа хэлсэн.
Хилчин хотхоны инженерийн шугам сүлжээ, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэсэн гэх Монгол дайван компанийн төсвийн гүйцэтгэлийн хяналтыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, төсвийн мөнгийг буцаан төлүүлэх, дутуу гүйцэтгэлтэй ажлыг хүлээн авсан Барилгын хөгжлийн төв болон зураг төсөл төсөв нь батлагдаагүй ажилд санхүүжилт олгосон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай асуудлыг Өргөдлийн байнгын хороогоор хөндөж байсан. Хариуцлагын асуудлыг дахин ярих ёстой гэдгийг хэлэлцүүлгийн үеэр шийдлээ.

Өнгөрсөн хугацаанд дахин төлөвлөлт нэрээр Монгол дайван компани төсвийн хөрөнгөнөөс 4,5 тэрбум төгрөгийн ажил авахдаа зураг төсвөө батлуулаагүй. Чанарын шаардлага хангахгүй ажил хийж үлдээснээр төсвийн хөрөнгө үрэн таран болж иргэд хохирсоор өнөөдрийг хүрлээ. Тус компанийнхан явган хүний зам талбай зассан, гэрэл тавьсан төдийхөн ажлаар төсвийн 4,5 тэрбум төгрөгийг ашигласнаа цайруулах гэж байна.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг үр дүнд хүргэхийн тулд төрийн байгууллагууд идэвхтэй ажиллаж, хууль зөрчиндахин төлөвлөлтийн ажил авсан, гүйцэтгэл хангалтгүй хийсэн Монгол дайван компаниас төсвийн мөнгийг нэн даруй гаргуулж, төсвийг ч, иргэдийг ч хохиролгүй болгохын төлөө ажиллана гэдгээ Ц.Гарамжав гишүүн хэлсэн.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ