Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагчаар томилогдон ирсэн Тапан Мишраныг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд азийн орнуудад НҮБ-ыг төлөөлөн ажилласан арвин туршлагатай хүн томилогдсонд олзуурхаж буйгаа илэрхийлж, амжилт хүсээд, бидний харилцаа, үйл ажиллагаанд ажлын туршлага арга барил тань чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна гэв.
НҮБ нь сүүлийн жилүүдэд бодлогын шинэчлэлийг шат дараатай явуулж буй. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр зэрэгт уялдсан бодлогыг хэрхэн хэрэгжүүүлэх вэ гэдэгт анхаарч байна гэдгээ НҮБ-ын суурин зохицуулагч тэмдэглэв. Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдаа тулгуурлан зорилтот түвшний шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж ажиллаж байгаа нь бусад орнуудтай харьцуулахад маш сайн байгаа учир урт хугацааны төлөвлөлтдөө тусган ажиллахад бүх талаар дэмжинэ гэв. Хоёрдугаарт тулгамдсан асуудлаа оновчтой тодорхойлж, сайн дурын тайланг НҮБ-ын индрээс дэлхийн улс орнуудад сонордуулсан нь чухал. Цаашид Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах, боловсруулах үйлдвэрийг олноор барьж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тодорхой зорилтод дэмжлэг үзүүлж ажиллах сонирхолтой байна гэв.

НҮБ-аас хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилт нь оновчтой бодлого. Монгол Улс газарзүй, хүн амзүй, улстөрийн бодлогын хувьд онцлогтой улс. Эдийн засгаа төрөлжүүлэх нь чухал. Иймд уул уурхайгаас гадна уламжлалт хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, нэмүү өртөг шингээн бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах сонирхол, зорилго байна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газраас явуулж буй бодлогоо товч танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ