
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчид 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус улсын Боловсон хүчний удирдлагын яамны дэд сайд Chung Mann Seuk-тэй уулзав.
Боловсон хүчний удирдлагын яам нь 2014 онд байгуулагдсан бөгөөд төрийн албан хаагчдыг ажилд авахаас эхлээд тэтгэвэрт гарах хүртэл хүний нөөцийн удирдлагын бүхий л асуудлыг хариуцдаг байна.
Өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй Хамтран ажиллах санамж бичиг байгуулснаас хойш харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг дэд сайд тэмдэглэв. Мөн Узбекстан, Казахстан зэрэг оронтой төрийн албан хаагчийг сургах, төрийн албаны холбогдох хууль боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж байгааг дурдав.
Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд олон ажил хийхээр тохирсон. Хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа олон талаар өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат илэрхийлэв.

Монголын төлөөлөгчид “Хүний нөөцийн удирдлага -2019” сэдэвт олон улсын хуралд оролцсон байна. Хурлыг 2013 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил улс орнуудын Засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллагын мэргэжилтнүүд, болон олон улсын байгууллага, тэргүүлэх компаниудын төлөөлөл оролцжээ. Хурлаар Аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал шилжилт зэрэг хурдтай өөрчлөлтөд чиглэсэн олон нийтийн хүний нөөцийн чиг хандлагын талаар ярилцаж санал солилцлоо. Хүний нөөцийн сүлжээг дэмжихэд туслах, хариуцлага, хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил зэрэг чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай байгаа тухай эрдэмтэн, судлаачид ярьж байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ