
Төрийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй болгох стратеги боловсруулахад нийслэлийн Засаг даргын Тамгын газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн захиалгаар Монголын Хараат бус судалгааны хүрээлэн зорилтот бүлгийн иргэдийн дунд төрийн үйлчилгээний хүртээмжийн жендэрийн үнэлгээ хийжээ. Уг үнэлгээний үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнинг, нийслэлийн ЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтэс, холбогдох албаныхан болон 9 дүүргийн жендэр хариуцсан мэргэжилтнүүд оролцов.
Энэхүү судалгаа нь зорилтот бүлгүүдийн хувьд хорооны түвшинд төрийн үйлчилгээг хүртэхэд учирч буй бэрхшээл, тэдний сэтгэгдлийн талаар эмпирик тоон мэдээллээр хангаж байгаагаараа, мөн иргэдийн болон төрийн үйлчилгээ талаас нь авч үзэх шаардлагатай хүчин зүйлүүдийг тодорхойлж өгснөөрөө онцлог гэдгийг Монголын Хараат бус судалгааны хүрээлэнгийн албаныхан дурдлаа. Судалгаанд нийслэлийн 7 дүүргийн 11 хорооны гэр хорооллын 385 иргэн, 74 төрийн албан хаагч оролцжээ.
Судалгааны үр дүнд төрийн захиргааны байгууллагын үйлчилгээний жендэрийн мэдрэмж нь засаглал болон төрийн үйлчилгээг хүргэх загвар механизмын хувьд хамгийн сул байгааг тогтоосон гэж албаныхан хэлэв. Мөн зорилтот бүлгийн иргэдийн олонх нь төрийн захиргааны үйлчилгээ хүрэлцээтэй байдаг, төрийн албан хаагчдын хандлага, харилцаа сайн хэмээн үнэлжээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмж муу хүрдэг гэж дүгнэжээ.Хэлэлцүүлгийн төгсгөлд нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт уг судалгаанаас гарсан үр дүн, зөвлөмжийг тусгахаар болжээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ