
"Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын IV судалгаа"-ны дата боловсруулалт хийх судлаачдыг бэлтгэх сургалт энэ сарын 11-нээс 15-ны өдрүүдэд НЭМҮТ дээр зохион байгуулагдаж байна. Сургалтаар Монгол орон даяар 21 аймгийн 130 сумын 216 баг, Улаанбаатар хотын 8 дүүргийн 142 хорооны 161 хэсгийг хамруулан нийт 377 кластер буюу газар нутагт 15-69 насны түүврийн аргаар сонгогдсон нийт 6780 хүнийг хамруулан хийсэн үндэсний хэмжээний судалгааны дата мэдээлэлд статистик боловсруулалт хийх аргачлалыг судлаачдад зааж сургана. Сургалтыг удирдан явуулахаар ДЭМБ-ын зөвлөх Др.Стефан Савин, ДЭМБ-ын НДББүсийн зөвлөх Др.Хожүүн Лий нар хүрэлцэн ирсэн байна.
Монгол Улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жил шалтгаан нь нийтлэг, урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой ХБӨ зонхилж, үр бүтээлтэй ажиллах чадамжтай хөдөлмөрийн насныхны дунд ихэвчлэн тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсоор байна.

Хүн амын дунд 2 болон түүнээс олон ХБӨ-тэй, эсхүл зарим ХБӨ-ий үр дагавар нь өөр ХБӨ-ийг нөхцөлдүүлэгч хүчин зүйл болох үзэгдэл нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал зүрх, бөөрний өвчлөл, сохрол зэрэг өвчний шалтгаан болдог чихрийн шижин өвчин нь дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 49.9 хувийг дангаар эзэлж, 45-65 насныхны дунд хамгийн өндөр тархалттай байна.
Хүн амын нас баралтын шалтгааны 85.9 хувийг ХБӨ эзэлж, үүний дотор 3 хүний нэг нь зүрх судасны тогтолцооны өвчин, 4 хүний нэг нь хавдар, 5 хүний нэг нь гэмтэл хордлого, гадны шалтгааны улмаас нас барж байна.2016 оны байдлаар жилдээ 5900 гаруй хүн хорт хавдраар өвчилсний 78 хувь нь хожуу үе шатандаа оношилогдсон бөгөөд урьдчилан тооцоолсноор 2025 он гэхэд хавдрын шинэ тохиолдол 7500 болж нэмэгдэх хандлагатай байна.
ХБӨ, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг бууруулах чиглэлээр олсон ололтоо бататгах, байгууллага, хамт олон, нийгмийн салбар, олон улсын байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах, хүн амд чиглэсэн урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын оролцоонд тулгуурлан ХБӨ-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ