Монголбанк нь төлбөрийн системийг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд үндэсний брэнд болох төлбөрийн ₮ картыг технологийн дараагийн шатанд гаргах эхний алхам буюу EMV чип технологид шилжүүлэх ажлыг эхлүүллээ. Үндэсний брэнд ₮ картыг EMV/NFC технологид шилжүүлснээр нууцлал, аюулгүй байдал сайжрах төдийгүй ирээдүйд мобайл төлбөр тооцооны дэвшилтэд шийдлийг нэвтрүүлэхэд чухал алхам болох юм.
Энэ хүрээнд олон улсын картын үйл ажиллагаа эрхлэгч “Мастеркарт” байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2019.11.12/ боллоо. Ёслолын арга хэмжээнд банкууд, финтек компаниуд, СЗХ, ХХЗХ, Монголын банкны холбоо болон Монголбанк, “Мастер Карт интернэйшнл” компанийн удирдлагууд оролцож, хамтын ажиллагааны гэрээнд Монголбанкийг төлөөлж, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Мастер карт интернэйшнл” компанийг төлөөлж, Ази, Номхон далайн орнууд хариуцсан Ерөнхийлөгч Линг Хай нар гарын үсэг зурлаа.
Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг бэлгэдэн нэрлэсэн үндэсний брэнд “₮-карт”-ыг Монгол Улс дахь арилжааны банкуудтай хамтран гаргах ажлыг 2012 онд амжилттай зохион байгуулж, төлбөрийн системийн хөгжилд чухал ач холбогдол бүхий алхам хийсэн бөгөөд 2019 оны 2 дугаар улирлын байдлаар ₮ карт зах зээлийн 74.9% хувийг эзэлж, нийт 2.7 сая ширхэг ₮ карт зах зээлд ашиглагдаж байна.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ