
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөн нь Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх талаар санал солилцож байгаагаараа чухал ач холбогдолтой бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтлоо.
Агаарын бохирдлыг бууруулах “Сайн түлш”-ний хэрэглээ, хяналт зохицуулалтын талаар нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан илтгэл тавилаа. Мөн Стандартын тухай ерөнхий ойлголтын талаар Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Батжаргал, Хотын тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгож мөрдүүлэх, хэвшүүлэх шаардлага сэдвээр нийслэлийн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, "Манай хороо-Миний гудамж" аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нар оролцож илтгэл тавьж, санал дүгнэлт дэвшүүлсэн юм.
Зөвлөгөөнд оролцогчид илтгэл болон ажиллах нөхцөл, хүндрэлийн талаар үг хэлж, тодорхой санал гаргаж байлаа. Тодруулбал, хэсгийн ахлагч нарын зүгээс цалингийн доод хэмжээгээр цалинждаг, ээлжийн амралтгүй ажилладаг талаараа дурдаад тодорхой урамшуулал авч, цалинг нэмж өгөхийг хүссэн юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц “Та бүхний хэлсэн санал санаачлагыг ажил хэрэг болгож ажиллана. Хотын удирдлагуудын зүгээс нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нарыг бүх талаар дэмжиж ажиллана” гэлээ.

Зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад болон дүүргүүдийн Засаг дарга, хэсгийн ахлагч нарт “Нэг хот-нэг стандарт” зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өглөө. Ирэх 2020 онд хотын стандарт, техник, зохицуулалтын баримт бичгийн эмхэтгэлийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож хэрэгжилтэнд хяналт тавих, аж ахуйн нэгж байгууллага үйлчилгээний газруудын орчны тохижилт, эрүүл ахуйн стандарт шаардлагыг мөрдүүлэх, хяналтыг сайжруулах, стандартын талаар мэдээлэл зөвлөгөөг өгч ажиллах ёстой гэлээ. Түүнчлэн “Нэг хот-нэг стандарт” болзолт уралдаан зохион байгуулж шилдэг 20 хороо, шилдэг 50 хэсгийн ахлагч нарыг шалгаруулж индексийн урамшуулал олгох, олон улсын стандартын талаар гадаадын хөгжилтэй орнуудад сургалтад хамруулах, стандартыг сайн мөрдүүлсэн дүүрэг хороог орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ