
УИХ-ын чуулганаар улсын төсвийг ид хэлэлцэж байна. Харамсалтай нь ирэх онд татвар нэмэгдэх, НД-ын татвар нэмэгдэж байгаа нь иргэд, аж ахуйн нэгжийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Сайд дарга нар нь Капиталд банкинд өгөөд тавиад туучихсан Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг ийм замаар шийдэхээс өөр аргагүй хэмээн ичих ч үгүй тайлбарлаж байна. Нэг ёсондоо төр иргэдээ дээрэмдэж сууна. Үүнийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав чуулганы танхимд нүүрэн дээр нь шүүмжилсэн юм. Тэрээр,
-ОУВС-ын өргөтгөсөн хөтөлбөрийн нэрийг барьж олон асуудлыг шийдэх гэж оролдож байна. Тухайлбал, НД-ын сангийн татварыг нэмнэ гэж тохирсон гэж байна. Гэтэл өнөөдөр манай улс хөдөлмөрлөх ажиллах хүчний хомсдолд орж байна. Орлогын хэтэрхий зөрүүтэй байдлаас болж хөдөлмөрийн насны залуучууд эх орондоо ажиллах сонирхолгүй болсон байна. Ажлын байраа нэмэгдүүлж чадахгүй байгаа нь аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт их байгаагийнх. Тэр дундаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын бодлого тогтолцоо чинь буруу яваад байна. Даатгалын олон хэлбэрүүд байдаг. Гэтэл төр өөртөө ийм хүнд ачаалал аваад төвлөрүүлээд, заримдаа шамшиглуулдаг, арилжааны банкуудад тавьж алддаг. Эргээд алдагдлаа ард түмнийхээ халааснаас нөхүүлэх буруу. Аль болохоор ажиллах хүчнийхээ орлогыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг дэлхийн дундаж руу дөхүүлэх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого үгүйлэгдэж байна. Аж ахуйн нэгжүүд татвар төлчихөөд ард эргэлтийн хөрөнгөгүй болж үлдэж байна. Ийм л гунигтай, хохиролтой татварын бодлого явуулаад байна гэдэг хатуу шүүмжлэлийг хэллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ