
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх зорилтын хүрээнд “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд болж байна. Тус зөвлөгөөнийг нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын 500 гаруй төлөөллүүд оролцож байна.

Зөвлөгөөний эхэнд Хотын Захирагч С.Амарсайхан “Нэг хот- Нэг стандарт” сэдэвт илтгэл тавьж, Улаанбаатар хотыг зөв бодлогоор тогтвортой хөгжүүлэхэд дан ганц хотын удирдлага, албан тушаалтнууд бус хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоо чухал” гэдгийг онцолж хэлсэн юм. Тэрбээр “Хотын хөгжлийн бүх салбар, чиглэл, үйл ажиллагааны үешат бүхэнд олон улсын жишигт нийцсэн стандартыг мөрдүүлж тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх эхний ажлыг энэ зөвлөгөөнөөр эхлүүлж, 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлд тусгах болно.Улаанбаатар хотын өмнө тулгамдсан бүх асуудлыг даван туулах хөгжлийн гүүр нь ганцхан стандарт байна. Аливаа ажлыг гүйцэтгэхэд стандартын дагуу хийж хэрэгжүүлэхгүй байгаа учраас эрсдэл, үл ойлголцол, нийгмийн бухимдал, төсвийн үр ашиггүй зардал зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх зөрчигдөж байна.Тиймээс 2020 оныг стандартыг мөрдүүлэх, хяналт тавьж ажиллах жил болгон зарлаж, нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын албан хаагчдыг хийж буй ажилдаа хариуцлагатай хандах ёстой” хэмээсэн юм. Мөн Улаанбаатар хотыг зөв бодлогоор тогтвортой хөгжүүлэхэд дан ганц хотын удирдлага, албан тушаалтнууд бус хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоо чухал” гэлээ.
Өнөөдрийн зөвлөгөөнөөр “Стандартын тухай ерөнхий ойлголт” сэдвээр Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Батжаргал, “Хотын тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгож мөрдүүлэх, хэвшүүлэх шаардлага” сэдвээр нийслэлийн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэх аж.

Ирэх 2020 оноос төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд хотын стандартын хэрэгжилтийг хангаж, хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллах зорилт тавьж байна. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн жишгээр хөгжиж, хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх аж.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ