Улсын төсвийг татвар төлөгчид бүрдүүлдэг. Тэд эдийн засгийн хүнд цаг үед долларын ханшийн өсөлтийг ч нуруун дээрээ үүрч яваа. Улс орны хөгжил, баялгийг бүтээж байгаа ажил олгогч аж ахуйн нэгж, хөдөлмөрч иргэдийг хэрэгжихгүй байгаа хууль, нийгмийн даатгалын нэмэгдлээс хэн хамгаалах ёстой юм. Төр энэ үүргээ гүйцэтгэж зөв бодлого гаргаж ирэх ёстой. Бид татвар авна авна, тат тат гэсэн бодлого явуулж болохгүй. Татвараа сайн төлж байгааг дэмжих хэрэгтэй. Хүнд байгаад нь хөнгөлсөн бодлого явуулах хэрэгтэй. Татвар төлөгчдөө дэмжиж байж татвараа ав. Татвар төлөгчдөө олон болгож байж татвараа ав. Нэмэхгүй нэмэхгүй гэчихээд цаагуураа нэг хоёр хувиар нэмээд байна. Ингэж ард түмнээ хуурч болохгүй.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.