Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулжээ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасанчлан төрийн албанд шинээр орох иргэдээс Төрийн албаны ерөнхий шалгалт гэж нэрлэгдэх шалгалтыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар болсны дагуу тус шалгалтыг авчээ.
Энэ дагуу Ерөнхий мэдлэгийн шалгалтыг энэ амралтын өдрүүдэд буюу 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд нийслэл болон 21 аймагт зохион байгуулсан байна.

Өмнө нь төрийн албанд сул орон тоо гарсны дагуу тухайн байгууллагуудын захиалгын дагуу, тэрхүү сул ажлын байрны болзол шаардлагыг хангасан иргэдийг бүртгэж төрийн албаны шалгалт зохион байгуулдаг байсан бол энэ удаа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхийг хүссэн дээд боловсрол эзэмшсэн, Монгол улсын иргэдийг ямар нэг мэргэжил харгалзалгүй, мөн ажлын туршлага шаардахгүйгээр бүртгэн авч Ерөнхий шалгалт, Монгол хэл бичгийн чадварын шалгалт, Дүн шинжилгээ хийх чадвар буюу сэтгэн бодох чадамжийг шалгах гэсэн гурван шалгалтыг авахаар болсон.

Шалгалтад бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутанд бөглөж, үүнээс 35 оноо ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтад тэнцсэнээр дүгнэгдэж, дараачийн шалгалт болох Монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгөх эрх нээгдэнэ. Энэхүү 30 онооны шалгалт өгөх иргэн 20 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн шалгалтанд тэнцсэнээр тооцогдон хамгийн сүүлийн Дүн шинжилгээний 15 онооны шалгалтанд орох эрх нээгдэх бөгөөд 15 минутын хугацаанд өгөх тус шалгалтаас 10 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцогдоно. Шалгалтын даалгавар нь хүн тус бүрд өөр байх бөгөөд цахим програмын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгдөх аж. Бүх шалгалтууд нь тест буюу зөв хариултыг сонгон тэмдэглэх байдлаар явагдах тул хуулийн агуулга, сэдвийн мэдлэгийг уншиж судалсан, цаг зав зарцуулсан иргэдэд харьцангуй хялбар гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.

Эцэст нь тухайн шалгуулагч гурван шалгалтын нийлбэр дүнгээр 65 оноо ба түүнээс дээш оноо аван тохиолдолд төрийн албаны шалгалтанд ТЭНЦСЭНД тооцож нөөцөд бүртгэгдэх юм байна.
Улсын хэмжээнд нийт 8891 иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад оролцохоор бүртгүүлжээ. Ерөнхий шалгалтад тэнцсэн иргэдээс Монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг 11 дүгээр сарын 19-ний өдөр, Монгол хэл, бичгийн чадварын шалгалтанд тэнцсэн иргэдээс Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтыг Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус комисс зохион байгуулахаар төлөвлөжээ.

Төрийн албаны нийслэлийн салбар зөвлөлөөс Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэр, инновацийн газар болон Төр захиргааны V байр, төрийн албаны зөвлөлийн сургалтын танхим гэсэн хоёр хэсэг газар дээр дурьдсан өдрүүдэд Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийт 3070 иргэнээс авчээ.
Зохион байгуулагчдын зүгээс шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд шалгалтаас хоцрох, иргэний үнэмлэхээ орхиж ирэх, 6 оронтоо нэвтрэх эрхээ мартах зэрэг зөрчил дутагдал байсныг дурьдаж байлаа.
Ерөнхий мэдлэгийн шалгалт өгсөн иргэдийн хувьд шалгалтын зохион байгуулалт сайтай, бусдаас хуулах, өөр хоорондоо ярих, утсаар оролдох ямарч боломжгүй, бүгдэд нь тэгш үйлчилсэн, шударга боллоо гэдгийг илэрхийлж байлаа.

Гурван удаагийн шалгалтанд тэнцсэн иргэдээс төрийн албанд гарсан албан тушаалын сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийн 3.1.4, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1.1-д заасны дагуу шийдвэрлэх юм байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ