Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын хэмжээнд 2018-2019 онд нийт 520 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, алба хаагчдыг орон сууцаар хангаад байгаа юм. Тэгвэл Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар 24 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, өнөөдөр алба хаагчдад түлхүүрийг нь гардууллаа.
Орон сууцны барилгын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Баруун бүсийн төв Ховд, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцсон юм. Барилгын гүйцэтгэгчээр “Хатан түнгэл” ХХК ажиллан барилгын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өгч байна.
Ховд аймгийн Онцгой байдлын газар өмнө нь буюу 2015 онд 16 айлын орон сууцыг ашиглалтад оруулж байсан бол өнөөдөр 18 алба хаагч орон сууцны түлхүүрээ гардсан сайхан үйл явдал боллоо. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон сууцанд орсон 18 алба хаагч тус бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн нь алба хаагчдыг баярлууллаа.
ОБЕГ-ын дарга, алба хаагчдад хандан “Залуу хүн мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Мөрөөдлөө биелүүлж, сайхан амьдрахын төлөө илүү хөдөлмөрлөх хэрэгтэй.
Жирийн аврагч хүн хэрхэн сайхан амьдарч болдгийг олон залууст үлгэр дууриал болгон харуулсан та бүхэнд халуун баяр хүргэе. Аз жаргалтай сайхан амьдраарай” гээд ажлын амжилт хүслээ.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ