П.Төмөрхуяг: Хүүхдийн эрх зөрчигдөж байж болзошгүй учраас бид дэмжихгүй

Үнэлэх
(0 үнэлгээ)

 П.Төмөрхуяг: Хүүхдийн эрх зөрчигдөж байж болзошгүй учраас бид дэмжихгүй

Япон Монголын аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллага нь хүүхдийн боловсролыг дэмжих чиглэлээр Монгол, Япон иргэдийн сайн дурын үндсэн дээр 2013 онд байгуулагджээ. Өнгөрсөн хугацаанд 2600 гаруй сурагчийн цүнх, 35000 гаруй хичээлийн хэрэгсэл, 800 гаруй даралтат хөгжим зэргийг Монголын хүүхдүүдэд болон сургууль цэцэрлэгүүдэд хандивлажээ.

Түүнчлэн Beruna Child Support нэртэй Японы төрийн бус байгууллагын ардын урлагийн тоглолтыг  дөрвөн жил дараалан дэмжин оролцсон байна. Асрамжийн төвийн төсөв санхүүжилтийг босгох зорилгоор зохион байгуулдаг 21 дэх удаагийн тоглолт нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Фүкүшима мужийн Фүкүшима хотод болсон байна.

Yumita Yahei тэргүүтэй Япон Монголын аз жаргалын нийгэмлэг төрийн бус байгууллага нь  2016, 2017, 2018, 2019 онд  Фүзүшима мужийн Айзу Вакамацү, Коорияма, Иваки, Фүкүшима хотуудад уг тоглолтыг хамтран зохион байгуулжээ.

2011 онд Японд болсон цунамийн уршгаар үүссэн газар хөдлөлтөд эдийн засаг, хүний амь, эрүүл мэндийн хувьд хамгийн их хохирол амссан муж бол Фүкүшима. Энэхүү гамшгийн үед Дарханы “Нарны хүүхдүүд” асрамжийн төв өөрсдийн тоглолтын орлого болох гурван сая төгрөгийг хандивласан байдаг.  Үүнд талархсан тус мужийнхан “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн хүүхдүүдийн ардын урлагийн тоглолтыг дэмжин дөрвөн удаагийн тоглолтыг зохион байгуулжээ.

Монголын 50 гаруй хүүхдийг асран хүмүүжүүлдэг газрын санхүүжилтийг босгох энэхүү үйл ажиллагааны үеэр зарим зохион байгуулагчдын гаргаж буй үйлдэл хүүхдийн эрхийг зөрчиж бяцхан хүүхдүүдийн нэр хүндэд халдаж байна гэсэн шүүмжлэл гарсан. Тодруулбал,  тоглолтын төгсгөлд хүүхдүүдийн хүзүүнд хандивын хайрцаг зүүлгэн үзэгч олны дундуур явуулж хандив цуглуулсан  явдлыг Япон Монголын аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллага сайшаахгүй байгаагаа илэрхийлж, удаа дараа болиулахыг шаардсан боловч голлон зохион байгуулагч Beruna Child Support төрийн бус байгууллага хүлээн аваагүй байна. Иймээс Монгол Японы аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллагын удирдах зөвлөлөөс “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн Япон улсад зохион байгуулагддаг тус тоглолтын үйл ажиллагааг цаашид дэмжин ажиллахаа зогсоохоор болжээ.

Энэ талаар Монгол Японы аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллагын тэргүүн, нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч П.Төмөрхуягаас тодрууллаа.

Төсвийн мөнгөөр нийслэл дүүргийн хурлын төлөөлөгчид айлчлал хийх нэрийн доор гадаад орноор зугаалж явна гэсэн шүүмжлэл гардаг. Энэ нь танай үйл ажиллагаатай ямар холбоотой вэ?

-Энэ нь  хоёр тусдаа асуудал юм. НИТХ, ДИТХ-ын хурлын төлөөлөгчид нь Фүкүшима мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын урилгаар БЗД-ийн сургууль, цэцэрлэгийн багш нар, өрхийн эмч нараас бүрдсэн төлөөлөл Фүкүшима мужийн сургууль цэцэрлэгүүд, төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, орон нутгийн түвшинд иргэд хоорондын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилгоор 2019 оны  арваннэгдүгээр сарын 13-18-ны өдрүүдэд хувийн зардлаар аялаад ирсэн. Аяллын үеэр Монгол Японы аз жаргал нийгэмлэгийн дэмжин ажиллаж байгаа “Нарны хүүхдүүд”-ийн тоглолтыг төлөөлөгчид маань зочны байр сууринаас үзэж сонирхон дэмжсэн.

-Та зардлын талаар тодорхой хэлж өгнө үү?

-Энэ аялалд Баянзүрх дүүргээс сонгогдсон НИТХ, ДИТХ-ын төлөөөлөгчид, БЗД-ийн сургууль цэцэрлэгүүдийн багш нар, өрхийн эмнэлгийн эмч нараас бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо. Аялалтай холбоотой бүхий л зардлыг аялалд оролцогчид хувиараа болон П. Төмөрхуяг тэргүүнтэй Монгол Японы аз жаргалын нийгэмлэгийн санхүүжилтээр зохион байгуулагдсан. Энэ талаар өнөөдөр 13 цагт манай ДИТХ-ийн төлөөлөгчид хэвлэлийн бага хурал зарласан байгаа. Тодорхой мэдээлэл мөн түүгээр өгнө. Мэдээж энэ аяллын зардалтай холбоотой асуудлаар шат шатны хяналтын байгууллагууд шалгах байхаа.  Төсвийн хөрөнгийн зарцуулалт, ялангуяа гадаад оронд томилолтоор ажиллахдаа зориулагдаж буй хөрөнгө мөнгөний зарцуулалт дээр иргэдийн зүгээс хяналт тавьж байгаа нь сайшаалтай юм. Төсөв мөнгөний зарцуулалт мөн түүнчлэн түүний үр дүнг сонгогч олон нийтэд шилэн байдлаар ил тавьж тайлагнадаг уламжлал бүхий жишиг тогтоох шаардлагатай байна. Энэ удаагийн аялал тайланг мөн сонгогч олондоо тайлагнах болно.

 
Нийтэлсэн: 2019-11-21 10:35:26

Нийт сэтгэгдэл: 3

  • Зочин

    Писменно сообщаем Вам об одобрении выдать Вам некую сумму. Рекомендуем сейчас Обязательно уточнить детали перейдя на основную страницу платежного сервиса в течение 5 часов.Не пропустите момент! . В случае просрочки Ваш доступ в систему будет аннулирован!Переход на страницу: https://tinyurl.com/Lerflers NMVVword.mnRKKF

    Направляем Вам Уведомление о том что принят вердик 2020-07-10 01:30:04     213.167.139.229          (0)       (0)
  • Зочин

    Направляем Вам Письмо о том что принят вердикт обеспечить Вам некую сумму. Рекомендуем сейчас сиюминутно пройти шаги пройдя на официальную страницу нашего сервиса в течение 5 часов.Не упустите момент пока Ваш доступ в систему не аннулирован!Переход на страницу: https://tinyurl.com/Lerflers NMVVword.mnRKKF

    Ставим Вас в известность о том что принят вердикт 2020-07-12 13:16:41     213.167.139.99          (0)       (0)
  • Зочин

    Доводим Вас до сведения об одобрении выдать Вам некую сумму. Рекомендуем сейчас сиюминутно оформить детали пройдя на основную страницу нашего сервиса в момент до 2 дней.Не упустите момент пока Ваш доступ в систему не аннулирован!Зайти в систему: https://tinyurl.com/Lerflers NMVVword.mnRKKF

    Официально сообщаем Вам об одобрении выдать Вам не 2020-07-22 01:29:18     213.167.139.99          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.