
Орон нутгийн хамгаалалтын тухай хууль УИХ-аар 2018 онд батлагдан гарсан. Уг хуулийн дагуу нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г боловсруулсан байна. Уг төлөвлөгөөг Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд гардуулан өглөө. Гардуулах ёслолын ажиллагаанд төлөвлөгөөг боловсруулсан ажлын хэсэг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабын удирдлагууд, нийслэл дэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд байлцав.
Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд төлөвлөгөө гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Орон нутгийн тухай хуульд зааснаар аймаг нийслэл, сум дүүрэг бүр орон нутгаа хамгаалах төлөвлөгөөтэй байх ёстой. Энэ төлөвлөгөө бол орон нутгийн зохион байгуулалт удирдлага төлөвлөлтийн үндсэн баримт бичиг. Төлөвлөгөө батлагдсанаар тайван цагт орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах цогц арга хэмжээ хэрэгжиж эхэлнэ. Яамны зүгээс төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бодлогын хэмжээнд дэмжиж хамтран ажиллана” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулах, орон нутгийн тусгай чиг үүргийн болон бусад иргэн аж ахуйн нэгжүүдэд үүрэг даалгавар өгөх, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх чухал үүргийг бид биелүүлэх ёстой. Төлөвлөгөөний дагуу нийслэл дүүргүүдийн Цэргийн штаб, Онцгой байдлын бие бүрэлдэхүүн болон иргэд олон нийтийн оролцоог хангаж дадлагажуулах тайван цаг үед орон нутгийн аюулгүй байдлыг хангаж үе шаттай хэрэгжүүлэх болно” хэмээлээ.
Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийн гол үзэл санаа нь тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг бүхий л түвшинд хангах, орон нутгийн хамгаалалтад төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдийн эрх үүргийг тогтоох замаар Монгол Улсын батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх, онц болон дайны байдлын үед орон нутгаа хамгаалах замаар Монгол Улсыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс ард иргэдийн оролцоотойгоор батлан хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалттай болгож байгаа явдал юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ