
Сайжруулсан түлш савлах ажил хийх сонирхолтой иргэдийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын “Цагийн ажлын бирж”-д бүртгэж, Тавантолгой түлш ХХК-тай гэрээ байгуулах аж. “Гэрээ байгуулсан иргэд нийгмийн даатгал төлөхөөс гадна нэг сая 200 мянган төгрөгийн цалин авна. Хамгийн гол нь цагийн хуваарийн дагуу ажиллах учраас цаг баримтлах шаардлагыг тавина” гэж Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг хэллээ.
Зарлагдсан ажлын байранд ажиллах сонирхолтой иргэдийн бүртгэлийг Сонор плаза төвийн 5 давхарт байрлах “Цагийн ажлын бирж”-д авах юм байна. Гэрээ байгуулан ажиллах иргэд гурван дүүргийн найман цэгт ажиллана.
Үүнд:
| № | Цэгийн нэр | дүүрэг | байршил |
| 1 | Цайз | Баянзүрх | 19 дүгээр хороо Цайз захын зүүн талд |
| 2 | Америк элчин | Баянзүрх | 2 дугаар хороо Барилга мегасторын баруун талд |
| 3 | Хангай | Сонгинохайрхан | 10 дугаар хороо Хангай зах дотор |
| 4 | Тахилт | Сонгинохайрхан | 22 дугаар хороо Тахилт |
| 5 | Дөлгөөн нуур 1 | Сүхбаатар | 9 дүгээр хороо Алтайн 10 тоот |
| 6 | Дөлгөөн нуур 2 | Сүхбаатар | 9 дүгээр хоро Алтайн 9 тоот |
| 7 | Дөлгөөн нуур 3 | Сүхбаатар | 9 дүгээр хороо 100 айл |
| 8 | Энканто | Хан-Уул | 6 дугаар хороо Энканто цогцолборын зүүн талд |
Мөн хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас сайжруулсан түлшний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Утааны эсрэг миний оролцоо” аянг зохион байгуулах талаар мэдээллээ. Тус аянд нэгдэж сайжруулсан түлш савлах ажилд туслахыг иргэний нийгмийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын иргэдийг оролцохыг Хөдөлмөр эрхлэлтийн газраас уриаллаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ