Киокушинкай каратэгийн Дэлхийн Шилдгүүдийн аварга шалгаруулах “World Elite Karate Championships” тэмцээн Японы нийслэл Токио хотноо болж өнгөрлөө. Чансаагаараа олимптой дүйцэхүйц гэгддэг дөрвөн жилд ганц л зохион байгуулагддаг “World Elite Karate Championships”-д Олон улсын болон ДАШТ-д түрүүлсэн болон амжилттай оролцсон тамирчид оролцож, амжилтаа бататгах, ахиулах боломж олгодгоороо онцлогтой.
Тэмцээнд Монгол улсаа төлөөлж Киокушинкай Каратэгийн Монголын нас жингийнхээ аваргууд болох шилдэг тамирчид насанд хүрэгчдийн ангилалд 3, өсвөр насны ангилалд 8 тамирчид амжилттай оролцжээ.
“World Elite Karate Championships” Дэлхийн Шилдгүүдийн Аварга шалгаруулах тэмцээний
- 7 насны ангилалд оролцсон Орчлон сургуулийн сурагч Улаанбаатар дожоны тамирчин Н.Нэмүн алтан медаль,
- 11 насны ангилалд оролцсон Орчлон сургуулийн сурагч Улаанбаатар дожоны тамирчин Н.Нэгүн хүрэл медаль,
- 9 насны ангилалд оролцсон Улаанбаатар дожоны тамирчин О.Одбаяр хүрэл медаль хүртжээ.

Тэмцээнд 130 гаруй орны шилдэг тамирчид хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвар, дайчин чанараараа өрсөлдсөн бөгөөд Монгол улсын тамирчдын энэхүү амжилт нь Монгол улсын Киокушинкай Каратэгийн түүхэнд байгаагүй амжилт бөгөөд урд өмнө Монголын тамирчид медальт байрт шалгарч байгаагүй юм байна.
Тодруулбал, Н.Нэмүний хувьд 2019 оны 04-р сард Бүх Японы аварга шалгаруулах 36 дахь удаагийн тэмцээнтэй хамтатган зохион байгуулсан Өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аварга болсон амжилтаа бататган дөрвөн жилд нэг удаа болдог “World Elite karate Championships” ДАШТ-ий долоон насны ангилалд аварга болж байгаа нь энэ юм. Н.Нэмүний хувьд таван настайдаа Дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медалийн төлөө тулаан хийж байсан бөгөөд өнгөрсөн жил Японы мэргэжлийн каратэгийн “JOSO Cup-2018” тэмцээнээс мөн хүрэл медаль хүртэж байжээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Дэлхийн шилдэгүүдийн аварга шалгаруулах “World Elite Karate Championships” тэмцээнд түрүүлсэн Киокушинкай Каратэгийн тамирчин Монгол улсад байхгүй бөгөөд тус тэмцээнүүдэд дарааллан түрүүлсэн анхдагч нь Н.Нэмүн болж байгаа юм.
Дашрамд дуулгахад энэ удаагийн “World Elite karate Championships” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Н.Нэгүн, Н.Нэмүн нар төрсөн ах дүүс юм байна. Тэд хамтдаа Улаанбаатар дожод О.Хонгорзул багшийн удирдлага дор бэлтгэл хийж ийнхүү Монгол улсынхаа нэрийг дэлхийд өндрөөр өргөжээ.
“World Elite Кarate Championships” Дэлхийн Шилдгүүдийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг өнөөдөр орой угтах бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.







A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ