Монголын Балетын Хөгжил Сан, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо хамтран балетийн урлагаар дамжуулан хүүхэд залуусыг дэмжих, дэлхийн соёл, сонгодог урлагтай хөл нийлүүлэн алхах, хүүхэд залууст бие бялдар гоо зүйн мэдлэг олгох, улмаар нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд түүчээлэн хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Тус сангийн тэргүүн, МУГЖ Д.Алтанхуяг энэ үеэр “Сонгодог урлаг тэр тусмаа балет бол хүүхэд залуус гэлтгүй хүн бүрт гоо зүй, бие бялдрын өв тэгш хөгжлийг өгдөг. Түүнчлэн хүүхдийн төдийгүй гэр бүлийн хүмүүжил, соёл, уур амьсгалд гайхамшигтай сайхнаар нөлөөлдөг урлаг юм. Тиймээс өнөөдөр тулгамдаад байгаа нийгмийг соён гэгээрүүлэх, хүүхдийн хөгжлийг зөв залуурдахад балетын урлаг томоохон нөлөө үзүүлж чадна. Балетаар зөвхөн боломжтой хүмүүс биш, бүжиглэдэг хүмүүс биш, хүн бүр хичээллэж болно. Энэ урлагаар дамжуулан бүх насныханд өөр өөрийн гэсэн олон сайхан үр дагаварууд гардаг юм аа гэдгийг хүргэхийн төлөө хичээн ажиллаж байна. Өнөөдөр НАМЭХ маань энэ хүсэл эрмэлзлэлийг маань дэмжиж бас хамтран ажиллах гэж байгаад таатай байна гэдгээ энэ үеэр онцоллоо.

Санамж бичгийн хүрээнд балетын улсын болон олон улсын шинж чанартай тэмцээн уралдааныг зохион байгуулах, багш уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох, нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуучууд гэр бүлд чиглэсэн олон талт хамтын ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, зохион байгуулах. Мөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг үзүүлэх, цаашид тэднийг биечлэн оролцуулах, балетаар хичээллүүлэх гэхчилэн олон санал санаачилгыг санамж бичигт тусгасан байна.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ