
Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохиож буй өдрүүдэд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын нэрэмжит “Атарчин” тэмцээнд амжилттай зохиогдож шилдгүүдээ тодрууллаа.

Төв аймгийн 24 сумын 500 гаруй тамирчин шатар, теннис, үндэсний бөх, шагайн харваа, волейболын төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Таван зааланд, гурван өдрийн турш өрсөлдөж өчигдөр шилдгүүд тодорч УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдаас шагналаа гардан авлаа. Спортын таван төрлөөр өрсөлдсөн 24 сумаас багийн дүнгээр нэгдүгээр байр Зуунмод сум, хоёрдугаар байр Баянцагаан сум, гуравдугаар байрыг Цээл сум хүртсэн байна.

Атарын II аянаас эхлээд Төв аймгийн газар тариалангийн бүс нутаг, сумдын тамирчдын дунд зохион байгуулж эхэлсэн “Атарчин” тэмцээнд тасалдаад байсныг Н.Энхболд УИХ-ын гишүүн болсноосоо хойш буюу 2002 оноос сэргээн өөрийн нэрэмжит болгон жил бүр зохион байгуулж ирсэн юм. Өнөөдөр тэмцээний төрөл нэмэгдэж, тамирчдын оролцоо идэвх нэмэгдэж гурван өдөр үргэлжилдэг болсон байна. Мөн сумдуудад ээлжилж явагддаг байсан боловч тамирчдын тоо нэмэгдсэнээр байр заалны хүрэлцээг харгалзан Зуунмод суманд зохион байгуулдаг болжээ.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төв аймагт ажиллаж тамирчдад баяр хүргэх үеэрээ Атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн арга хэмжээнд оролцож тариланчид, нутгийн зон олондоо баярын мэнд хүргэсэн юм. Атарын анхны аян 1959 онд эхлэсэн бөгөөд Төв аймгийн хувьд анхны жилдээ 61,6 мянган га талбайд тарилалалт хийж 4967 тонн ургац буюу улсын хэмжээнд 36,8 хувийг хураан авч байжээ.

АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ