Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалт хийлээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

 

Нийслэлийн Онцгой байдлын газраас Цагдаагийн ерөнхий газрын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран нийслэлийн төвийн 5 дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Иргэдээс ирүүлсэн санал гомдлын дагуу түүхий нүүрс түлж буй байдал, орчны агаар дахь утааны нягтрал, хороодын дэд штабын үйл ажиллагааг шалгаж удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан юм.

Хяналт шалгалтанд 22 дэд штаб, 18 иргэн, аж ахуй нэгж байгууллага, 71 сайжруулсан түлш борлуулах цэг, 5 айл өрх хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Нийтэлсэн: 2019-12-02 10:43:04

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.