Шинэ жил ....
Гайхамшигт сайхан шинэ жилийн үдэш цагийн зүү 12:00-ийг цохих энэ мөчид Клара охины сүлд мод урган ургасаар аврага том болж гэнэт хаанаас ч юм хулганууд гүйлдэн ирж айн сандарсан хүүхэлдэйнүүдийг хөөж гарлаа. Хулганы хаан цэргүүддээ Клара охиныг барьж ирэхийг тушааж охин айн зугатаах энэ мөчид авга ахын өгсөн модон цэрэг амь орж сайхан залуу болж хувиран модон цэргүүдээ удирдан тулалдаж эхэллээ...
Ийнхүү үлгэр эхэлж хүүхэд бүхэнд үлгэрийн ертөнцөд өөрөө гол баатар нь болж, муу санаатныг хөөж үзэсгэлэнт охиныг аврах хүсэл мөрөөдлийн ертөнцөд хүргэдэг П. И.Чайковскийн “Щелкунчик” балетийг МУГЖ балетчин Д.Алтанхуяг “Цөмөөхэй” нэрээр амилуулан хүргэсээр өнөөдөр 6 дахь жилтэйгээ золгож байна.
Цөмөөхэй балетийн нэг тоглолтонд л гэхэд 200 гаруй хүүхэд тоглодог бөгөөд жил жилийн тоглолт өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлог, сонин, содон гайхамшгуудаар дүүрэн байдаг. Бас хүүхдүүд нь ч шинэчлэгдэн, шинэ дүр төрхтэйгээр хүрдэгээрээ онцлог.
Энэ жилийн тоглолтын нууцуудаас цухас задлахад 12 сарын 20, 21, 27, 28-ний өдрүүдэд УДБЭТ-т тоглогдох “Цөмөөхэй”-д Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг эхний өдрийн тоглолтод ОХУ-ын Пермь хотын театрын гоцлол балетчин Р.Булганы хамт гол дүрд тоглох бөгөөд энэхүү тоглолтын үзэгчдийн суудал хэдийнээ дүүрч байгаа гэнэ.

Мөн энэ жилийн тоглолтод Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас цаатан хүү ирж оролцох бөгөөд анх удаа Улаанбаатарт ирж үзэхээр барахгүй балет бүжгэн жүжиг гэдгийг үзэж, өөрийн биеээр оролцон тоглох хүү маань аймагруугаа, аймгаас нийслэлрүү гарах өдрөө тэсэн ядан хүлээж буй гэнэ.
Нэг удаа биш, нэг насаараа үзээд ч уйддаггүй Англи, АНУ, Европыг тэр чигт нь байлдан дагуулдаг “Цөмөөхэй”-гийн баатрууд энэ жил ч бас Монголынхоо мянга, мянган үзэгчдэд гайхамшгийг бэлэглэхээр бэлтгэл сургуулилалтаа хийгээд завгүй байна. Үзэсгэлэнт Клара, эрэлхэг зоригт ханхүү Цөмөөхэй, модон цэргүүд,болон бяцхан хүүхэлдэйнүүд хэрхэн аз жаргалтайгаар бодит ертөнцдөө ирсэн тухай, тэдний ертөнцөд хамтдаа ид шидийг бүтээх хэн бүхэнд “Цөмөөхэй”-гийн хаалга нээлттэй байна. Ид шидийн орны хаалгыг, шинэ жилийг хамтдаа нээх өдөр 12 сарын 20, 21, 27, 28.
Мэдээж тасалбарыг www.ticket.mn, www.shoppy.mn -ээс...


A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ