2019 оны 3 дугаар улирлын байдлаар Монгол Улсын нийт 912 мянган өрхийн 4.6 хувь буюу 42 мянган өрх 300 мянган төгрөг хүртэлх орлоготой байна.
Нийт өрхийн 13 хувь буюу 118 мянган өрх 300-500 мянган төгрөг, 12.1 хувь буюу 110 мянган өрх 500-700, 117 мянган өрх 700-900, 99 мянган өрх 900-1.1 сая, 193 мянган өрх 1.1-1.6 сая, 114 мянган өрх 1.6-2.1 сая төгрөгийн мөнгөн орлоготой байна. Монгол Улсын хэмжээнд 2.1 сая төгрөгөөс дээш мөнгөн орлоготой 116 мянган өрх байна. Энэ нь нийт өрхийн 12.8 хувийг бүрдүүлж байгаа юм.
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 189.2 (17.6хувь) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2019 оны 3 дугаар улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 200.4 (17.8хувь) мянган төгрөгөөр өслөө.
Үнийн нөлөөллийг арилган тооцсон нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 84.8 (7.9хувь) мянган төгрөгөөр, харин нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлагын хэмжээ 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.1 (8.1хувь) мянган төгрөгөөр тус тус өссөн байна.
Хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлох Жини коэффициент өмнөх оны мөн үе болон өмнөх улирлаас тус тус 0.011 нэгжээр буурсан байна.
Орлогын ялгаатай бүлэг доторх болон бүлэг хоорондох тэгш бус байдлыг харуулах Тейлийн индекс 2019 оны 3 дугаар улиралд 0.173 болж, өмнөх оны мөн үеэс 0.013 нэгж, өмнөх улирлаас 0.020 нэгжээр буурчээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ