
“Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийн тэргүүлэх зорилтуудад иргэдийн оролцоонд тулгуурласан хараат бус, хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, түүний үр дүн, зөвлөмжийг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлгийг өнөөдөр Хангарди ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд болон дүүргийн Боловсролын газрын удирдах албан тушаалтнууд оролцов.
Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилттэй Нийслэлийн Засаг даргын Тамгын Газартай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” дэд төслийн хүрээнд “Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийн үр дүнд, иргэний нийгмийн хоёр байгууллагыг сонгон шалгаруулж, иргэдийн оролцоонд тулгуурласан хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн байна.

Тус хэлэлцүүлгийг нээж, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хэлсэн үгэндээ “Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийн үр дүн маш сайн үнэлгээтэй байдаг. Гэсэн хэдий ч хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр нөлөө, бодит байдалд хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, үр нөлөөг нь тооцож цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд энэ бүхнийг тусгаж ажиллах нь хамгийн чухал юм. Хот сүүлийн гурван жилд хүүхдийн сурлагын амжилтаараа долоон байр ахисан өндөр үзүүлэлттэй байна. Энэ бол боловсролын салбарт ажиллаж байгаа та бүхний хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм. Өнөөдрийн хэлэлцүүлгээр бодит нотолгоо, шинжлэх ухааны тооцоо судалгаанд үндэслэсэн хөндлөнгийн үнэлгээний үр дүнгээс өөрсдийн олж харж чадахгүй байгаа цаашид сайжруулах шаардлагатай олон чухал асуудлуудыг олж хараж, хэрхэн сайжруулах талаар хэлэлцэж, хамгийн сайн шийдлийг хамтран гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Энэхүү иргэдийн оролцоонд тулгуурласан хөндлөнгийн үнэлгээ нь бодлогын баримт бичиг, түүний үйл ажиллагааг иргэн, иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолой, тэдний хүсэл эрмэлзлийг харгалзан засан сайжруулдаг зөв хандлага, зөв жишгийг бий болгоход чухал алхам болох аж.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ