![]()
Нэгдсэн Үндэстний байгууллага 1981 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ. Манай улс НҮБ-ын гишүүн орны хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцыг 2008 онд соёрхон баталж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд баталсан юм. Гэвч, энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад олон талт түншлэлийг бэхжүүлэх хэрэгтэй хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж, дараах илгээлтийг гаргасан юм.
Улмаар энэ сарын 3-ны өдөр зохион байгуулагдсан “Хүртээмжтэй ирээдүй” өдөрлөгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн уг илгээлтийг Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа өдөрлөгт оролцогч олон улсын болон төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, иргэдийн төлөөллийн өмнө уншиж сонордуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд:
“Нэгдсэн Үндэстний байгууллага 1981 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон тэмдэглэн ирсэн билээ. Энэ жил “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх уриалга гаргасан байна. Монгол Улс нь НҮБ-ын гишүүн орны хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцыг 2008 онд соёрхон баталж, 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаарх бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгон, хуулийн хүрээнд багагүй арга хэмжээг хэрэгжүүлж ирлээ.
Энэ хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэй оролцох боломжийг хангах зохицуулалтыг тусгаж өгсөн. Гэсэн хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд орчны болон мэдээллийн саад бэрхшээлтэй тулгарч, энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмээс тусгаарласан хамгийн том саад тотгор байсан хэвээр байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие үзэж байна.
Иймд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй хүний Нийгмийн харилцаанд тэгш оролцох эрх, ажиллах амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, сурч боловсрох эрх, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх, нийгмийн халамж, бусад эрхийг ханган хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага, иргэн, хуулийн этгээдэд хуулийг хэрэгжүүлээгүйн төлөө ногдуулах хариуцлагыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд илүү нарийвчлан тодорхой тусгах шаардлагатай хэмээн үзэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасанчлан хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагын төлөөллийн оролцоог хангах, тэдгээр байгууллагууд өөрсдийн дуу хоолойг хүргэн, санаачилгатай ажиллах шаардлагатай юм.
Монгол Улсад нийт хүн амын 3.3 хувь буюу 105 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Үүнээс хөдөлмөрийн насны буюу 15-64 насны ердөө 30 мянган гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байна. Миний бие хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн харилцаанд бусдын адил оролцох эрх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Засгийн газарт чиглэл өгсөн 128 дугаар зарлиг гаргасан билээ.
Уг зарлигаар, Аж ахуйн нэгж байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын оролцоог тэгш хангасан Үндэсний хороог байгуулж, санд төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих дүрэм журмыг баталж мөрдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон. Иймд тус хуулийн болон зарлигийн хэрэгжилтийг Улсын Их Хурлын чуулганы хугацаанд тайлагнахыг Засгийн газарт чиглэл болгож байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, дэд бүтэц, нийгэмд тэгш оролцох оролцоо зэрэг олон асуудалд зөвхөн төрийн зүгээс анхаарах бус аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалахад идэвхтэй оролцохыг уриалж байна” гэжээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ