Шинэ жилийн баярыг дуу, хөгжим бүжиггүйгээр төсөөлөхийн аргагүй. Ганган гацуур, өнгө өнгийн салют, баярын оргилуун дарс гээд бүх зүйл нэг л сайхан. Тэр дундаа энэхүү онцгой баярын тухай дуулсан уран бүтээлүүд чихнээ сонстох төдий сэтгэл гэгэлзээд цаанаа догдлоостой байдаг билээ. Шинэ жилийн баярын тухай дуунуудыг тоолоод баршгүй. Тэр дотроо бидний чихэнд хоногшсон маш олон уран бүтээл байдаг. Гэхдээ энэ удаад бид шив шинэхэн уран бүтээлийг онцолж байна.
“Учралын намар”, “Миний нандин”, “Үлэмжийн гоо” зэрэг дуунуудаар аль хэдийнэ бидний танил болсон “Нандин” гэдэг үгийг трэнд болгоод байгаа дуучин Ганболдын Дэлгэрцогтын шинэхэн уран бүтээл мэндэлжээ. МУГЖ Ч.Насантогтохын шавь тэрээр уран бүтээл бүрт өөрийн сэтгэл зүрхээ шингээн “чанар”-ыг эрхэмлэдэг, шинэ уран бүтээл нь өнгөлөг, гэгээлэг сайхан болсон гэж фенүүд нь ам сайтай байна.
“Ид шидийн ертөнцийг яруу найрагч сэдэж, хөгжмийн зохиолч амилуулан, амилсан тэр шидэт дууг дуучин шувуухай ард олонд хүргэдэг. “Шинэ жил” уран бүтээлийг шүлгийг Б.Ариунтөгс бичсэн бол хөгжмийг “Аянга” студийн захирал, хөгжмийн зохиолч Э.Эрболд бичиж, клипийг 2B ENTERTAINMENT-ийн хамт олон бүтээжээ.
Цас хаялсан өвлийн өдрүүд тэр тусмаа, шинэ жилийн баяр дөхөж буй эдгээр өдрүүдэд сонсохгүй өнгөрч болохгүй дуу нэгээр нэмэгдлээ. Ингээд та бүхэнд дуучин Г.Дэлгэрцогтын шинэ уран бүтээл “Шинэ жил” дууг хүргэж байна.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ