Нийтийн тээврийн төлбөрийн системийн өнөөгийн нөхцөл байдал, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, удирдлагын болон цахим төлбөр тооцооны нэгдсэн системд оруулах талаар шийдэл тодорхойлох зорилготой “Тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны ухаалаг шийдэл” хэлэлцүүлгийг өнөөдөр Хангарди ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг, Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр, Зам, тээврийн яамны төлөөлөл, нийслэлийн Нийтийн тээврийн газар, цахим бодлогын зөвлөлийн гишүүд, арилжааны банк, финтек болон бизнесийн байгууллагын төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгийн эхэнд нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх “Радио долгионы давтамж ашиглан бүртгэх систем /RFID/”, шилэн кабель, төлбөрийн системийн стандартуудын талаарх танилцуулгыг нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат хүргэлээ.
Мөн нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Улаанбаатар хотын богино хугацааны зогсоол”, НМТГ-ын Мэдээллийн сүлжээ, техник хяналтын хэлтсийн дарга Б.Түмэнбаяр “Телехяналтын камерын байршлын төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл”, “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд “Нийтийн тээврийн төлбөрийн систем”-ийн танилцуулга мэдээллийг хэлэлцүүлэгт оролцогчдод хүргэсэн юм.
Танилцуулгын дараа нийтийн тээврийн хэрэгслийн төлбөрийн системийг яаж илүү ухаалаг болгох, ямар шинэ үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой, цахим төлбөр тооцооны нэгдсэн системийн үйлчилгээг иргэдэд хялбар болгох талаар хэлэлцүүлэгт оролцогчид нээлттэй санал солилцож, ярилцлаа.
Энэ үеэр нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат “Техник, технологийн энэ их хурдтай цаг үед төр, хувийн хэвшил хамтарч иргэдэд бүх төрлийн үйлчилгээг илүү хялбар хүргэх боломж бололцоог бий болгохын тулд ажиллах нь зүйтэй. Нийслэлийн зүгээс хэрэгжүүлж байгаа ажлуудаас танилцууллаа. Та бүхэн өөрсдийн технологийн боломжуудаа бидэнтэй хуваалцаж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэл болон нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж байгаа тодорхой төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ