
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Францын талаас Санхүү, эдийн засгийн зөвлөх сайд, Бээжин дэх Францын Элчин сайдын яамны бүс нутгийн Эдийн засгийн хэлтсийн дарга Жан-Марк Фэнэ, Францын Элчин сайдын яамны Эдийн Засгийн атташе Хюго Дэбруас нар оролцсон бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлогын судалгааны тасгийн дарга С.Мягмаржав, нийтийн Тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга нар байлцав.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ирэх жил Монгол, Франц улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Энэ хүрээнд хийгдэх ажлуудын төлөвлөгөө гарч, эхнээсээ хэрэгжиж эхэлсэн. Хоёр орны соёлын харилцааг эрчимжүүлэх ажил эрчимтэй явж байна. Үүний нэг жишээг дурьдвал “Соёлын дурсгалт өв, хадны зургийг олон улсад сурталчлах” төслийн хүрээнд “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжгийг ЮНЕСКО-ийн тайзнаа толилуулахаар нийслэлийн уран бүтээлчид маргааш Парис хотыг зорино. Мөн Улаанбаатар хотноо Франц улсын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж байгуулагдах болсонд таатай байна” хэмээв.
Энэ үеэр талууд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцож, ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин болон Санхүү, эдийн засгийн зөвлөх сайд, Бээжин дэх Францын Элчин сайдын яамны бүс нутгийн Эдийн засгийн хэлтсийн дарга Жан-Марк Фэнэ нарыг Нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Улаанбаатар хотын 380 жилийн ойн медалиар шагнав.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ