Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан хоёр сургууль, хоёр цэцэрлэгийг өчигдөр (2019.12.09) улсын комисс хүлээн авлаа.
Нийслэлийн хувьд хүн ам олонтой бөгөөд гэр хороолол шигүү суурьшсан Сонгинохайрхан дүүрэгт ерөнхий боловсролын 106, 107 дугаар сургууль, 269 дүгээр цэцэрлэг, Чингэлтэй дүүрэгт 103 дугаар цэцэрлэгүүд ашиглалтад орсноор боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, зэргэлдээх сургууль, цэцэрлэгүүдийн ачаалал буурах юм.

106 дугаар сургуулийн одоогийн байранд 1600 гаруй хүүхэд суралцаж, тэдний 200 гаруй нь гуравдугаар ээлжээр хичээллэж байсан бол цаашид тус сургууль хоёр ээлжээр хичээллэхийн зэрэгцээ суралцагч нэмэх боломжтой болсон гэж тус сургуулийн захирал П.Энхчимэг ярьж байна. 106 дугаар сургуулийн шинэ байр олон жилийн эдэлгээ даах металл фасадтайгаараа онцлог юм.

Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны хүүхдүүдийг хамран сургадаг 103 дугаар цэцэрлэгийн хувьд 437 хүүхэдтэй бөгөөд 200 хүүхдийн ор бүхий шинэ өргөтгөлөө хүлээн авснаар хамран сургалтаа 100 хувьд хүргэх ажээ.
БСШУС-ын яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг дээрх сургууль, цэцэрлэгүүдээр ажиллаж, анхаарч сайжруулах зарим асуудлаар захиалагчийн зүгээс үүрэг чиглэл өглөө. Тэрбээр “Энэ жил улсын хэмжээнд 46 сургуулийг хүлээн авахаас 34 нь ашиглалтад орж, хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол он дуусахаас өмнө нэмж 12 сургуулийг үүдийг нээхээр ажиллаж байна. 2019 онд зөвхөн Улаанбаатар хотод 20 сургууль ашиглалтад орсноор сургуулийн хүчин чадал нийслэлийн хэмжээнд 10 мянган хүүхдээр нэмэгдээд байна” гэлээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ