![]()
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.12.10/ 56.6 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснийг танилцууллаа.
Тэрбээр мөн Байнгын хорооны өмнөх хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч салбарын сайдыг байлцуулж сонсох шаардлагатай гэсэн гишүүдийн саналаар хойшлуулаад, өнөөдөр хуралдаж буй ч салбарын сайд мөн эзгүй байгааг тэмдэглэв.
Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал мэдээлэл хийлээ.
Түүний танилцууснаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь төрийн өмч давамгайлсан хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг.
Тус компанийн нийт 12,000,000,000 2,511,819 хувьцааны 9,780,711,099 933 1 хувьцааг төр, 2,212,223,863 933 2,511,332 хувьцааг Монгол Улсын иргэд, 7,065,038 933 486 хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшдэг байна.
2010 онд байгуулагдсан цагаасаа үйл ажиллагааны цар хүрээ нь нэмэгдсээр 2018 оны санхүүгийн тайлангаар борлуулалтын орлогын хэмжээ 1,986.9 тэрбум төгрөгт хүрч, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 478.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, татварын дараах цэвэр ашиг 807.8 тэрбум төгрөгт хүрчээ.
Үргэлжлүүлэн ногдол ашиг хуваарилах харилцааны эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэлдээ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гаргасан нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах боломжтой гэсэн тооцоо гарсан учир Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар компанийн 2018 оны үйл ажиллагааны санхүүгийн үр дүнг хэлэлцээд нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.
Гэвч уг тогтоол гарсны дараа Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар тэмдэглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2018 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох талаар судалж, холбогдох арга хэмжээ авах чиглэлийг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Төлөөлөн удирдах зөвлөлд өгсөн.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар ногдол ашиг хуваарилах асуудлыг дахин авч хэлэлцээд өмнө гаргасан тогтоолыг хүчингүй болгох тухай 20 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд энэ тухай үндэслэлээ тайлагнасан” гэлээ.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Гарамжав, Д.Дамба-Очир, М.Билэгт, Л.Энхболд нар асуулт асууж, хариулт авав.
Гишүүд тус компанийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгийн тухай болон иргэдэд ногдол ашиг хуваарилахтай холбогдуулж хийж байгаа ажил, ногдол ашгийн хэмжээг хэрхэн тооцоолдог талаар тодрууллаа.
Гишүүдийн асуултад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар хариулт өглөө.
Тухайлбал “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, компани ашигтай ажилласан бол заавал ногдол ашиг хуваарилах үүрэгтэй гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Компанийн хуулийн үндсэн зарчим бол ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага шийдвэрлэнэ. Ногдол ашиг хуваарилах тохиолдолд бүх хувьцаа эзэмшигчдэд эрх тэгш, ялгаваргүй хандаж нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашгийг хурдан, шуурхай хуваарилах, эс хуваарилах тохиолдолд яагаад ногдол ашиг хуваарилахгүй шалтгаанаа хувьцаа эзэмшигчдийн хуралдаа танилцуулдаг гэсэн агуулгаар хариулт өглөө.
Ийнхүү Өргөдлийн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах иргэдийн өргөдлийг хэлэлцээд, УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусган Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх чиглэлийг өглөө.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ