Москва хотод суралцаж буй монгол оюутнуудын Урлагийн уламжлалт “Дэвжээ” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Үндэсний судалгааны Москвагийн Барилгын Улсын их сургуулийн Концертын танхимд амжилттай болж, өндөрлөв.
“Эх орон бидний гарт” сэдвийн дор зохион байгуулагдсан энэ удаагийн “Дэвжээ” наадмыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Москва дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 30 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд ОХУ дахь Монголын Оюутны холбоо, Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн “Монгол нутагтан” холбоо хамтран зохион байгуулжээ.
Наадмын үйл ажиллагааг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Москва дахь Төлөөлөгчийн газрын дарга С.Болдбаатар, Үндэсний судалгааны Москвагийн Барилгын Улсын их сургуулийн Олон улсын хамтын ажиллагаа, залуучууд, мэдээллийн бодлогын асуудал хариуцсан орлогч захирал Е.С.Гогина нар үг хэлж, наадмын ажиллагаанд амжилт хүсэв.
Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтад ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн Олон улсын харилцааны дээд (сургуулийн) “Гэрэгэ” баг, Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн “Made in RUDN” баг, Оросын Тээврийн их сургуулийн “Локомотив” баг, Үндэсний судалгааны Москвагийн Барилгын Улсын их сургуулийн “Каско” баг, Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн “Плехановцы” зэрэг багууд эн тэнцүү өрсөлдөснөөс “Локомотив” баг Тэргүүн байр эзэлж, “Каско”, “Плехановцы” багууд хоёр, гуравдугаар байрыг тус тус эзлэв.

Наадмын дүнг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дэд консул З.Оюунбадрал танилцуулж гуравдугаар байрын шагналыг гардуулсан бол хоёр, нэгдүгээр байрын шагналыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Москва дахь Төлөөлөгчийн газрын дарга С.Болдбаатар нар тус тус гардуулав.
Энэ жилийн наадмын үзүүлбэрүүд өмнөх жилүүдийнхээс улам бүр чанаржиж, агуулга, жүжиглэлт, ур чадварын хувьд багууд эн тэнцүү байгааг үзэгчид болон шүүгчид онцлон тэмдэглэж байв.
Уралдаант наадмын үйл ажиллагааг Москва хотноо суралцаж буй оюутан залуучууд болон Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зарим дипломат ажилтнууд, Үндэсний судалгааны Москвагийн Барилгын Улсын их сургуулийн удирдлагын төлөөлөл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Москва дахь Төлөөлөгчийн газрын хамт олон болон ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны ажилтан Т.А.Соболева нарын хүмүүс үзэж сонирхов.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ