
Нийслэл Улаанбаатар хотод тулгарч буй агаарын бохирдол, дотоод болон гадаад орчны агаар дахь жижиг ширхэгт тоосонцрын хэмжээг бууруулах, мөн иргэдэд тав тухтай оршин суух нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах тус арга хэмжээний нээлтэд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ХБНГУ-ын Элчин сайдын яаман дахь Хөгжлийн хамтын ажиллагааны дарга, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ёоханнес Шнайдер, Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Гантулга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон бусад холбогдох албаны хүмүүс, цэцэрлэгийн ажилчид, иргэд, олон нийт оролцов.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бол дундаж давхаргад зориулсан маш олон давуу талтай сууц болж байна. Өөрийнхөө өмчилж авсан газартаа ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх бас нэгэн шийдэл гэж харж байна. Энд хамтарч ажилласан Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт талархал илэрхийлье” хэмээн ярилаа.
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран "Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашиг дээшлүүлэх нь" төслийг 2019 оноос эхлүүлсэн. Төслийн хүрээнд "Барилга байгууламжийн эрчим хүчний үр ашиг дээшлүүлэх хөтөлбөр" боловсруулах ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр ахлан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар сонгон шалгаруулалтад тэнцэн баригдаад буй дотоодын барилгын компаниудын барьсан дөрвөн төрлийн амины орон сууцууд нь Монгол Улсад мөрдөгдөж буй барилгын БНбД 23-02-09 “Барилгын дулаан хамгаалалт” норм стандартад зааснаас 20 хувиар илүү эрчим хүчний хэмнэлттэй байх шаардлагыг хангаж байгаагаараа онцлог. Төслөөс цаашид ч тус шаардлагыг хангасан аль болох олон төрөл, шийдэл бүхий амины орон сууцуудыг зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байна. Эдгээр сууцны давуу тал нь эрчим хүчний хэмнэлттэй барилгыг худалдан авах сонирхолтой, шалгуурт нийцэж буй гэр хорооллын айл өрхөд үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх, түүнчлэн хөнгөлөлттэй зээл олгох зэрэг бололцоог олгож байгаа аж.
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороон дахь Нийслэлийн 188 дугаар цэцэрлэгийн хашаанд байршуулжээ. Сонирхсон иргэд амралтын өдрүүдэд очиж, орон сууцуудтай танилцан, харьцуулалт хийж сонгох боломжтой юм байна. Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцуудын гүйцэтгэгчээр “Изохаус” ХХК, “Эрэл” ХХК, “Дэлгэр констракшн” ХХК, “Гранд Авгуш” ХХК зэрэг компаниуд шалгаран ажиллажээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ