
2019.12.10-ны өдөр Монголын хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал хуралдав. Тус хурлаар Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд тавьсан Монгол улсын ерөнхийлөгчийн 2019.12.03-ны өдрийн хоригийг дэмжихгүй байхаар шийдвэрлэсэн хурлын тогтоол гарчээ. Учир нь Хуульчдын холбоо болон Тамгын газраас Өмгөөлөгчдийн хорооны гишүүдэд дарамт шахалт үзүүлж, ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна гэсэн гарын үсэгтэй шийдвэр гаргуулахыг удаа дараа шахсан юм байна. Тийм учраас өмгөөлөгчид хэнээс ч хараат бус, бие даасан байдлаар ажиллахыг чухалчилдаг хуульчид учраас дээрх албан шахалт, дарамтыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж, Удирдах зөвлөл нь хуралдаж дараах хурлын тогтоол гаргасан нь энэ юм байна.
��
Хэзээнээсээ Ж.Хунангаас эхлэлтэй Хуульчдын холбооны ерөнхийлөгчид энэ мэтээр гишүүн хуульчдыг дарамталж, өөрсдийн хүсэл зоригоор байлгах гэж санаархдаг бусармаг явдал нь ийнхүү даамжирч, Б.Өнөмөнх гэгчийн үед ахин давтагдаж байгаа нь эмгэнэлтэй. Үнэндээ Хуульчдын холбооны гишүүн 2500 гаруй өмгөөлөгчдийг төлөөлдөг Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлөөс ийм шийдвэр гаргасан нь нийт гишүүдийн 50 орчим хувийг бүрдүүлдэг өмгөөлөгчид эрх зүйн байдлыг нь дээшлүүлсэн, иргэдийн эрхийг хамгаалахад дорвитой хувь нэмэр оруулсан Өмгөөллийн тухай хууль нь зайлшгүй шаардлагатай байгааг ийнхүү хүлээн зөвшөөрч, эрүүл саруулаар сэтгэж байгаагийн тод жишээ юм...
��
Өмгөөлөгч гэдэг чөлөөт мэргэжил учраас Хуульчдын холбооноос үзүүлж буй аливаа албан шахалтад орохгүй, "хуульчид" гэсэн нэрийн дор хайрцаглагдсан дарамтыг хүлээж авахгүй гэдэг нь өнөөдрийн Өмгөөлөгчдийн хорооны хурлаас тодорхой харагдаж байна.
Амжилт хүсье. Хүний эрхийн манаанд зогсогч нийт хуульч, өмгөөлөгч та бүхэндээ...
Сэтгүүлч М.Эрдэнэчимэг
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ