![]()
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг-ийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэв.
Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, Б.Пүрэвдорж, Н.Учрал нар асуулт асууж тодрууллаа. Өмгөөллийн тухай хуулиар “Өмгөөлөгчдийн холбоо”-г байгуулж буй ч хоригт дурдагдаж буй шиг Хуульчдын холбоог татан буулгах асуудал дээрх хуульд огт тусгагдаагүй гэдгийг Ц.Мөнх-оргил гишүүн хэллээ. Эдгээр холбооны үйл ажиллагаа, гишүүнчлэлийн татвар зэргийг давхардуулахгүй байх зохицуулалт хийнэ гэдгийг хэллээ. Нэг чиглэлийн гэж тодотгоод байгаа хэдий ч хийж буй ажил, чиглэл нь өөр, нөгөөтэйгүүр Хуульчдын холбооны зарим шийдвэр Үндсэн хуулийн зохицуулалттай, Ерөнхийлөгчийн зарлигаас давсан зохицуулалттай байх нөхцөл үүссэн талаар тэрбээр дэлгэрэнгүй тайлбарласан.
Өмгөөллийн тухай хуулийн гол зорилго бол иргэдийн хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах бөгөөд үүний тулд эрх зүйн зохицуулалт шаардлагатай байсан. Өмгөөллийн тухай хууль болохоос өмгөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль биш гэдгийг анхаарах нь зүйтэй. Өмгөөлөгчдийг хариуцлагажуулах, иргэд эрх, хүний үндсэн эрхийг хамгаалахад шаардлагатай механизм нь “Өмгөөлөгчдийн холбоо”-г бие даан байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Ц.Мөнх-оргил гишүүн хэлж байв. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хоригийг хүлээн авах боломжгүй гэдэг байр суурийг тодорхой хэлж, НҮБ-аас 1990 онд батлагдсан “Өмгөөлөгчийн үүргийн талаарх зарчим”, Олон Улсын барын холбооны дүрэмд ч эдгээр зохицуулалт бий гэдгийг тайлбарласан юм.
Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг-ийг хүлээн авах боломжгүй хэмээн гишүүдийн олонх үзлээ. Иймд энэ талаарх УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжсэн тул УИХ-ын тогтоол батлагдав.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ