![]()
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо. Энэ удаагийн хурлаар ЭМДЕГ-ын дарга Г.Баясгалан нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээтэй холбоотой санхүүжилт, тулгамдаж буй асуудал болон шийдвэрлэх арга замуудын талаар мэдээлэл хүргэсэн юм.
Мөн энэ хүрээнд НЭМГ-ын холбогдох хэлтсүүдийн зүгээс ӨЭМТ-ийн 2019 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн гэрээг үнэлэх, хүүхдийн клиник сувилалын үйл ажиллагааны журам, томуу, томуу төст өвчний талаарх цаг үеийн мэдээлэл, “Эрүүл иргэн” аяны хэрэгжилт, статистик бүртгэл мэдээллийн аяны тайлан, 2020 оны хөрөнгө оруулалт болон урсгал төсөв, харьяа байгууллагын удирдах ажилтнуудын үүрэг, даалгаврын биелэлтийн чанар, тайлангийн талаар холбогдох хэлтсүүдийн зүгээс танилцууллаа.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар харьяа эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны шинэчлэл, тусламж үйлчилгээний зохицуулалтын асуудлаар мэдээлэл хийсэн бөгөөд томуу, томуу төст өвчний талаар цаг үеийн нөхцөл байдал, хүүхдийн орны ачаалал, эмч ажиллагсадын хуваарилалтын талаар төвийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн дарга нартай хэлэлцлээ.
Хурлын төгсгөлд жирэмсний хяналтанд онцгой анхаарах, томуу томуу төст өвчний идэвхжил, дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангаж ажиллах, орны зохицуулалтад анхаарах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гарсан 0-2 насны хүүхдийн эрүүл мэндэд анхаарч, Өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн эргэлт үзлэгийг сайжруулах, ЕБС-ийн сурагчдын амралт болон шинэ жилийн баяртай холбогдуулан урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх /ахуйн болон зам тээврийн осол гэмтэл, түлэгдэлт, хоолны хордлого, бусад өвчлөлөөс сэргийлэх/, НЭМГ-ын даргын А/188 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах, товлосон хугацаанд тайланг ирүүлэх, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэнд анхаарах, ӨЭМТ-ийн гүйцэтгэлийн гэрээг үнэлж, НЭМГ-ын даргын 02 тоот албан даалгаврын биелэлттэй хамт ирүүлэх зэрэг үүрэг, даалгаврыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад өглөө.
Эх сурвалж: НЭМГ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ