![]()
Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Э.Бат-Амгалангаар ахлуулсан намын анхан шатны байгууллагын 39 төлөөлөл энэ сарын 16-20-ны өдрүүдэд Тяньжин хотын Нанкай дүүрэгт хамтын ажиллагааны ажлын айлчлал хийлээ.
Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн МАН БНХАУ-ын хойд Хятадын хамгийн том далайн боомтыг түшиглэсэн эдийн засгийн нээлттэй хот болох Тяньжин хотын Нанкай дүүргийн Хятадын Коммунист намтай хамтран ажиллах нээлттэй санамж бичиг байгуулахаар нэг жилийн өмнө ажлаа эхлүүлсэн юм.

Эл ажлын хүрээнд энэ оны долдугаар сард Нанкай дүүргийн Хятадын коммунист намын дарга Ян Бинээр ахлуулсан төлөөллүүд Монгол улсад айлчилж, Баянзүрх дүүргийн МАН-ын хороотой хамтран ажиллах санамж бичгээ бататгасан юм.
Санамж бичгийн хүрээнд хоёр дүүргийн эдийн засаг, худалдааны замыг нээж экспо зохион
байгуулах, дэлхийн шилдэг сургуулиудын эгнээнд багтдаг Нанкай их, дунд сургуулиудад оюутан, сурагчдыг тэтгэлэгээр суралцуулах юм. Мөн нарийн мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд зориулан Баянзүрх дүүрэгт Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах, Баянзүрх дүүргийн хог хаягдлыг багасгах, түүнийг боловсруулах, дахин ашиглах үйлдвэр байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
Энэ удаагийн хамтын ажиллагааны ажлын айлчлалын хүрээнд Нанкай дүүргийн хог хаягдлыг дахин боловсруулах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, боловсруулсан түүхий эдийг авто зам болон бусад бүтээн байгуулалтад яаж ашиглаж буй талаар “TEDA” компаний үйл ажиллагаатай танилцаж, 2020 онд хийж хэрэгжүүлэх нэн тэргүүний ажлуудаа тодорхойллоо.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ