Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам “Боловсрол” суваг телевизтэй хамтран манай улсад багш мэргэжлээр ажиллаж буй 30 мянга гаруй сурган хүмүүжүүлэгчийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, иргэд, олон нийтэд багш мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ач холбогдлыг таниулах зорилгоор 100 сая төгрөгийн шагналын сантай “Би багш” Монгол Улсын шилдэг багш шалгаруулах төслийг хэрэгжүүлсэн.
Энэ төслийн ялагч өнгөрсөн долоо хоногт тодорлоо. 2019 оны Монгол Улсын шилдэг багшаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар сургуулийн багш Ц.Аюуш шалгарч, 100 сая төгрөгийн шагналын эзэн болжээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.