Шинэ жилийн баяр ойртож энд тэнд янз бүрийн тоглолт, жүжиг, хүлээн авалтууд болдог. Ажлаа түр хойш тавиад хайртай хүмүүстэйгээ, бяцхан үртэйгээ баярын уур амьсгал мэдрүүлсэн урлаг соёлын үзүүлбэр, тоглолт үзэх сайхан байдаг билээ. Хаана, хэзээ, ямар тоглолт, наадам, жүжиг болох талаар түүвэрлэн мэдээлэл өгье.
(Тоглолтын нэр дээр дарж тасалбар худалдаалах үнэ гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой)

П.И.Чайковскийн хөгжим , МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар 6 дахь жилдээ Улсын Дуурь Бvжгийн Эрдмийн Театрын тайзнаа арванхоёрдугаар сарын 20, 21, 27, 28-ны өдрүүдэд тоглоно.
Хэзээ: 2019.12.20-21, 27-28
Хаана: Улсын Дуурь Бvжгийн Эрдмийн Театр
Утас: 77070808, 80810808, 80180808
“Найрамдал” циркийн шоу
-110002-1653236149.jpeg)
Монгол, Орос, Хятад гурван орны циркчдийн хамтарсан тоглолт. Өвлийн өвгөн, цасан охид оролцсон шоу тоглолт, циркийн үзүүлбэр болно.
Хэзээ: 2019.12.19-20, 12.28-29-ний 14:30, 18:00 цагуудад
Хаана: Монголын үндэсний АСА цирк
Шидэт ертөнц Харшийн сүлд модны наадам

Хүүхэд багачуудад зориулсан уг сүлд модны наадамд Монголын хүүхэлдэйн театр Дэлхийн сонгодог зохиол “Том хамарт одой” жүжиг, циркийн үзүүлбэрүүд, Perfect Dance Show-ны ялагч “Шинэ үе” хамтлаг, Авьяаслаг шоуны шилдэг оролцогч дуучин А.Энжи, Диснейн үлгэрийн баатрууд, өвлийн өвөө цасан охидын хамт оролцоно.
Хэзээ: 2019.12.21-22 өдрүүдэд 10:30, 12:30, 15:00 цагуудад
Хаана: МҮЭСТО
Утас: 86005800, 99075959

Хүүхэд багачуудад зориулсан кино болох Том 4 толгой, Том 6 толгой, Том амжилт цувралын гол дүрийн Баатараа, Золбоо хоёр шинэ жилийн баяраа тэмдэглэх гэнэ.
Хэзээ: 2019.12.21-ний 11:00 цагт
Хаана: UB Palace
Утас: 88092577, 80082577
Кремлийн сүлд модны наадам

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд (РЦНК) зохион явуулдаг "Кремлийн сүлд модны наадам" болно. Энэхүү Кремлийн сүлд модны наадам 30 жилийн дараа дахин зохион байгуулагдаж байгаагаараа онцлог аж. Тоглолтын найруулагчаар 2001 оноос 2013 он хүртэл хугацаанд Москва дахь Кремлийн сүлд модны наадмыг найруулсан Валерий Шевченко ажиллах ба сүлд модны наадамд 150 гаруй уран бүтээлч оролцоно.
Хэзээ: 2019.12.22-25-ний 15:00 цагт
Хаана: РЦНК
Утас: 80148400

Хэзээ: 2019.12.23-ны 12:00 цагт
Хаана: Монголын Үндэсний АСА цирк
“Мөрөөдлийн мөнгөн аялгуу” урлагийн их наадмын шилдэг оролцогчдын гала тоглолт, багт наадам шинэ жилийн тоглолт болно.

Эх зохиолыг Францын алдарт зохиолч Шарль Перро бичсэн гэдэг. Гэвч энэ зохиол нь одоогийн бидний мэдэх “Үзэсгэлэнт гүнж ба Жонон” зохиолоос тэс өөр ажээ. 1740 онд үлгэрийн зохиолчид эмхэтгэн ном болгон хэвлүүлсэн “Walt Disney” хүүхэлдэйн кино хийж үзэгчдэд хүргэжээ.
Хэзээ: 2019.12.26-28-ны 13:00, 16:00 цагуудад
Хаана: The Corporate Hotel and Convention Centre -ийн Концертын их танхимд
“Гацуурхан” шинэ жилийн цэнгүүн

"ГАЦУУРХАН" шинэ жилийн цэнгүүн III дахь жилдээ (Christmas Night) сэдэв доор зохион байгуулна.
Хэзээ: 2019.12.25-ны 19 цагт
Хаана: "Шангри-Ла Зочид Буудлын хүлээн авалтын их танхимд
Утас: 97016767 , 99126767

Монгол Улсын Филармониос зохион байгуулдаг "Snow Melody 2020" шинэ жилийн баярын концерт болно. Тоглолтод улсын Филармоний Симфони найрал хөгжим, Баян Монгол чуулга, Морин хуурын чуулга, Удирдаачид, Гоцлол дуучид хөгжимчид болон зочин уран бүтээлчид оролцох юм.Дэлхийн болон Монголын сор болсон шилмэл сонгодог жааз бүтээлүүдээс гадна, уг баярын гайхалтай уур амьсгалыг бүрдүүлсэн шилдэг Дуурь, мюзикл, киноны дуу хөгжмүүдээс эгшиглэх аж.
Хэзээ: 2019.12.27-ны 19:00 цагт
Хаана: Соёлын Төв Өргөө

Австрийн хөгжлийн зохиолч Иохан Штраусын “Сарьсан багваахай” оперетта нь анх Авсри улсын Вена хотноо 1874 онд тайзнаа тавигдаж байжээ. Энэхүү оператта нь өнөөг хүртэл Венийн хошин дуурийн оргил хэмээн тооцогдож байна. Монголын сонгодог урлагийн тайзнаа анх 2009 онд анх тавигдсан бөгөөд сонирхолтой зохиол, үзэгчдэд хялбар хүрч ойлгогддог учраас бусад дууриас онцлог юм.
Хэзээ: 2019.12.22-ны 17:00 цагт
Хаана: УДБЭТ
Ideree’s XMas Eve-English Comedy Night at Brussels

Тайзны хошин шогийн уран бүтээлч Б.Идэр-Одын English Comedy Night at Brussels цугларалт болно.
Хэзээ: 2019.12.24 болон 12.30-ны 22:00 цагт
Хаана: Шангрилла Молл
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ