
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хотын захирагч С.Амарсайхан болон НИТХ-ын төлөөлөгчид өчигдөр /2019.12.24/ “Тавантолгой түлш” ХХК-д ажиллав. “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар шадар сайдад үйлдвэрийнхээ үйл ажиллагааг танилцуулан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийлээ. “Тавантолгой түлш” ХХК нь Төв аймгийн Гүнбүрдийн аманд байрлах түүхий эдийнхээ нөөц талбайд цахилгаан хангамж бүхий явуулын болон суурин бутлуурын төхөөрөмж байрлуулан ажиллах, үйлдвэрийнхээ агааржуулалтын цогц төхөөрөмж байрлуулах, үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж байгаатай холбогдуулан савалгааны үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ.

Хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайханы 07 дугаар захирамжаар баталсан хуваарийн дагуу түүхий нүүрсний хяналт, сайжруулсан шахмал түлшний нөөц, борлуулалт, сайн картын хэрэглээнд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын албан хаагчид өдөр бүр 11:00-24:00 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлээр хяналт, шалгалт хийж ажиллаж байгаа талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагууд хэллээ.

Сайжруулсан түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт Батлан хамгаалах яам, нийслэлийн Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай (ЗИЛ-131) автомашинаар энэ сарын 23-наас эхлэн өдөр бүр түгээлт хийж байна. Мөн сайжруулсан түлш савлах ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг дайчлан ажиллаж байна. Одоогийн байдлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн дөрвөн үйлдвэр 12 шугам хэвийн ажиллаж 1 дүгээр үйлдвэр нь сард 27.000 тонн, 2 дугаар үйлдвэр нь 18.000 тонн, 3 дугаар үйлдвэр нь 18.000 тонн, 4 дүгээр үйлдвэр нь 6.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ