Цагдаагийн ерөнхий газрын Төв байрны алба хаагчдын дунд зохион явуулах “Сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу алба хаагчдын авъяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, стрессыг бууруулах, хамт олны дунд эерэг хандлагыг бүрдүүлэх зорилгоор “Авъяаслаг Монголчууд” тэмцээнийг энэ оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Сүлд” чуулгын урлагийн танхимд зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнийг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулсан бөгөөд төв байрны 11 хэлтсийн 12 алба хаагч оролцож дуулах ур чадвар, бүжиглэх ур чадвар, жүжиглэх ур чадвар, уран унших ур чадвар, бусад гэсэн төрлөөр өрсөлдсөн юм.
Тэмцээнийг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол бүжигчин, Монгол Улсын гавъяат жүжигчин А.Бямбатөгс, Хүүхдийн ордны драмын багш Соёлын тэргүүний ажилтан Ө.Нямсүрэн, ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, ЦЕГ-ын “Сүлд” чуулгын хөгжмийн багш удирдаач, цагдаагийн дэд ахлагч С.Төрбат нар шүүн явуулж шилдгүүдийг тодрууллаа.

Тус тэмцээний Тэргүүн байранд: Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг, Дэд байранд: Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Доржпалам, Гутгаар байранд: Захиргааны удирдлагын газрын нярав, цагдаагийн ахлах ахлагч Г.Чимэдцэцэнтогоо нар тус тус шалгарч Өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Энэхүү “Авъяаслаг Монголчууд” тэмцээн нь Цагдаа ерөнхий газрын төв байрны энэ оны сүүлчийн тэмцээн болсноороо онцлогтой бөгөөд тэмцээнийг хааж Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий үг хэлж, алба хаагчдад ажлын амжилт болоод ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлсэн юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ