
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXX хуралдаан боллоо. Хуралдаанаар Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын тухай танилцуулга, “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төсөл, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.
Засгийн газрын 2015 оны 456 дугаар тогтоолоор “Монгол наадам цогцолбор”-ын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах газрын хэмжээ заагийг тогтоосон байдаг. Ингэхдээ сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах 551 га газрыг тусгай хэрэгцээнд авч, хил заагийг тогтоосон байдаг.
Тэгвэл газрын хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах шаардлага гарсан аж. Учир нь “Монгол наадам цогцолбор”-ын оффис болон усан хангамж, ариутгах газар барьж байгуулахад нэмж 12 га газрыг нэмж тусгай хэрэгцээнд авах шаардлага гарсан байна. Мөн Сонгинохайрхан дүүрэг, Төв аймгийн газар олголтоос шалтгаалж давхцал үүсэх асуудал их гарчээ. Тиймээс давхцлыг арилгах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг гарч ажиллан, иргэдтэй зөвшилцөж, давхцлыг арилгаж ажилласан байна.
Ийнхүү “Монгол наадам цогцолбор”-ын 551 га газар дээр нэмэгдүүлэх болох давхцлыг арилгаж, Төв аймгийн Аргалант сумтай хиллэх нийт 565 га газрын цэсийн маргааны асуудлыг УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлэхээр боллоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ