Зарим иргэний тэтгэврийг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болов
1990 оны эхэн үед эхчүүдийг олон хүүхэдтэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гаргаж, бага тэтгэвэр өгч ирсэн. Энэ асуудал олон жил яригдаж, шийдэгдэлгүй өнөөг хүрсэн ч УИХ-ын гишүүдийн санаачилсан Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийг УИХ өнгөрсөн онд баталсан юм.
Улмаар Засгийн газрын 2019.12.30-ны өдрийн хуралдаанаас Олон хүүхэдтэй, ажилласан жилээр эрт тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг тооцох журмыг баталж, танилцууллаа. Ингэснээр 1990 оны эхэн үед дараах нөхцлөөр эрт тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэвэр дээр 50.000 төгрөг нэмж олгохоор болсон юм. Тогтоолыг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.
1. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх,
2. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-иос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх,
3. Нийтдээ 27-оос дээш жил ажиллаж, нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй,
4. Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй зэрэг болно.
1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгожээ. Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг нэмлээ. дгээр шалгуур болзлоор өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүс өөрийн аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандаж, 50.000 төгрөгийн нэмэгдлээ тооцуулж тэтгэвэрээ авах ёстойг анхааруулъя.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ