![]()
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Бүгд найрамдах Солонгос Улсын NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ, NEAR холбооны Хэрэг эрхлэх газрын Олон улс хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ким Үн Гун, NEAR холбооны Хэрэг эрхлэх газрын мэргэжилтэн Л.Хишигжаргал нар байлцав.
NEAR холбооны байгууллага нь Зүүн хойд Азийн зургаан улсын засаг захиргааны томоохон нэгж бөгөөд өөрөөр хэлбэл муж,аймаг, бие даасан хотын гишүүнчлэлтэй орон нутгуудын харилцаа хамтын ажиллагааны байгууллага юм. Энэ сарын 01-нээс 03-ны өдрүүдэд NEAR холбооны гишүүд Монгол Улсад айлчлал хийж, аймаг нийслэлийн удирдлагуудтай уулзаж тэдний санал бодлыг үйл ажиллагаандаа тусгах, мөн 2020 онд Улаанбаатар хотноо NEAR холбооноос Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулах зорилготой хүрэлцэн иржээ.
Уулзалтын эхэнд Бүгд найрамдах Солонгос Улсын NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн парга Ким Уг Чэ Улаанбаатар хотноо NEAR холбооноос Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулах талаараа санал тавилаа. Мөн NEAR холбооны үйл ажиллагааны цаашдын төлөвлөгөөг танилцуулав.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны хүрээнд нийгэм эдийн засагт гарч буй ахиц дэвшлийн талаар товч мэдээлэл хийлээ. Мөн тэрбээр Улаанбаатар хотноо NEAR холбооноос Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулахад нийслэлийн удирдлагуудын зүгээс бүх талаар дэмжиж ажиллана гэв.
Ирэх 2021 онд хоёр улсын Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Монгол Улс 1996 оноос эхлэн NEAR холбоотой түншлэлийн харилцаа тогтоон хамтран ажиллаж байгаа юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ