Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн 2019 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулав. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрсөн онд нийслэлийн Онцгой комисс Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг шуурхай зохион байгуулах, нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 58 эрх зүйн баримт бичиг гаргаж хэрэгжилтийг хангуулан ажиллалаа. Онцгой комиссын 15 удаагийн хурлаар 34 асуудал хэлэлцэж, 200 заалт бүхий хурлын шийдвэр гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэн 94 хувийн хэрэгжилттэй байна” гэв

Нийслэлийн Онцгой комисс өнгөрсөн оны нэг, хоёрдугаар саруудад гахайн мялзан өвчин, хоёр гуравдугаар саруудад хөрсний ус гарч, халиа үүссэн, тавдугаар сард төв цэвэрлэх байгууламжийн осол, долоо наймдугаар дугаар саруудад усархаг борооны улмаас үүссэн үер, 10 дугаар сараас Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гамшгаас хамгаалах аврах, хор уршгийг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа талаар мөн дуулгалаа. Үргэлжлүүлэн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд сайжруулсан түлшний тээвэрлэлтийн талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээлэл өглөө.

Сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлтийн төлөвлөгөө, тээвэрлэх маршрутыг нарийвчлан гаргаж тээвэрлэлтийн ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ажлын хэсэг гарсан. Үүний үр дүнд одоогийн байдлаар 11 аж ахуйн нэгж болон 10 төрийн байгууллага тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Өнөөдрийн байдлаар 383 цэгт өдөрт 3052 мянган тонн түлш хүргэгдээд байна. Өнгөрсөн онд нийт 196.560 тонн түлш тээвэрлэсэн бол 2020 онд 660 мянган тонн түлш тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

Сайжруулсан түлшний борлуулалтын урамшуулал, тээвэрлэлтийн санхүүжилт, зарцуулалт болон угаарын хий мэдрэгчийн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек товч мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулахаар үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд ирсэн угаарын хий мэдрэгчийг Стандарт хэмжилзүйн газарт бүртгэлжүүлэх ажил хийгдээд дуусаж байна" гэв. Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан угаарын хий мэдрэгчийг иргэдэд түгээх ажлыг удаашруулсан, эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг НЗДТГ-ын дарга Р.Батрагчаад үүрэг болголоо.

Улаанбаатар хотод онцгой дэглэм тогтоож ажиллаж байгаа энэ үед комиссын гишүүдийг эрхэлсэн ажилдаа эзэн болж хариуцлагатай ажиллахыг үүрэг болгоод, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хөдөлгөөнт эргүүлийг ирэх дөрөвдүгээр сарын 1-н хүртэл сунгалаа. Мөн утаа мэдрэгчийг өрх бүрт суурилуулж, ажилууллах заавар зөвлөмжийг тарааж ажиллахыг дүүрэг хороодын Засаг дарга нар болон Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газарт даалгалаа
. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ