
2020 оны босгон дээр “Монголыг өөрчилсөн 30 компани” хэмээх нэгэн шинэ бүтээл уншигч Та бүхний гар дээр очиход бэлэн болжээ. Энэхүү номд Монголын нийгэм, эдийн засаг, бүтээн байгуулалт, хүмүүний соён гэгээрэлд томоохон өөрчлөлтүүдийг хийж, үндэсний баялаг бүтээхийн зэрэгцээ шинэ технологи нэвтрүүлэгч болон шинэчлэн бүтээгч чадвараараа Монгол Улсын нүүр царай болж яваа салбар салбарын шилдэг төлөөлөл болсон 30 компанийн онц сонирхолтой түүх багтсан аж.
Төслийг хэрэгжүүлэгчид тухайн компанийн хөрөнгийн хэмжээ, улсын төсөвт төлж байгаа татварын дүн зэргийг чухалчлаагүй гэнэ. Харин салбартаа тэргүүлж, эх орноо дэлхийд таниулан сурталчилах хэмжээний хэн хүний танил болсон брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээж, бусдаасаа түрүүлж сэтгэн, тэднийг араасаа уриалан дагуулж буй компаниуд энэхүү номд мөнхлөгджээ.
Үүнд, Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур багана болсон уул уурхайн сонгодог төлөөлөл “Оюу толгой”, “Эрдэнэт үйлдвэр” мега төслүүд, шилдэг бүтээн байгуулагч “Жигүүр гранд групп”, “Гацуурт”, “Монцемент” зэрэг компаниуд багтана.
Өнөөдөр монголчууд олборлогч бус үйлдвэрлэгч, импортлогч бус экспортлогч болсон бөгөөд дэлхийн хэмжээний үйлчилгээг эх орондоо авч, “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бараа, бүтээгдэхүүн төдийгүй оюун ухаанаа гадагш экспортлох хэмжээнд хүртлээ хөгжиж, салбар бүртээ “Анхны” гэх тодотголтой шинэчлэлүүдийг зоригтой хийснээр хуучин Монголын нэн шинэ өнгө төрхийг бүтээсэн сонирхолтой түүхийг уншигч Та тэдний инновацлаг байдал, шинэ шийдэл зэргээс уншаад ойлгох болно.
Эл номын бүтэц, агуулгыг үүсгэхдээ аль болох магтаал үг, гоёчлолоос зайлсхийхийг зорьсон бөгөөд “Монголыг өөрчилсөн 30 компани”-ийн бусдад үлгэр дууриал болохуйц бүтээлч, шинэчлэгч өнгө аясыг товойлгон гаргахыг хичээсэн аж.
Уншигч Та энэхүү номыг номын бүх дэлгүүрүүд болон цахим ном түгээлтийн үйлчилгээ үзүүлдэг Ardshop, BookLo, Book Sale зэрэг сайтуудаар захиалан авч унших боломжтой юм.
Таалан соёрхоно уу.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ