
Өнөөдөр Шарын голын нүүрсний уурхайн үйлдвэрчний хорооны дарга Л.Наранбаатар баатар Эрчим хүчний зохицуулах хорооны үүдэнд мэдэгдэл хийж, нүүрсний үнийг нэмэгдүүлэх шаардлага тавьлаа. Энэ дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос дараах мэдээллийг өгч байна. Үүнд:
Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үйлдвэр, компаниуд болон хэрэглэгчийн цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифын тэнцвэртэй байдлыг хангаж ажилладаг бөгөөд эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагааны зардлыг бодит өртөгтэй уялдуулан хянаж баталдаг. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14-д заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийг тогтоох аргачлалыг баталж, тооцоог зөвхөн хянадаг юм. Эрчим хүчний зохицуулах хорооноос Шарын голын уурхайн нүүрсний үнийг 2016 онд 6.500.0 төгрөгөөр, 2018 онд 2.000.0 төгрөгөөр, 2019 онд 2.000.0 төгрөгөөр, сүүлийн 4 жилийн дүнгээр авч үзвэл нийт 10.500.0 төгрөг буюу 35.0 хувиар нэмэгдүүлж, 40.500 төгрөг байхаар тооцоог хянасан. Бусад уурхайн нүүрсний үнээс Шарын голын нүүрсний уурхайн үнэ өндөр өртөгтэй байдаг. Тодруулбал, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн 1 тонн нүүрсийг 29070 төгрөг, Багануурын уурхайн нүүрсний үнэ 30500 төгрөг байна. Гэтэл Шарын голын уурхай болон уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс нүүрсний үнэ бодит өртгөөс 4.000-6.000 төгрөгөөр бага байгаа, нэмж өг гэдэг хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд гаргаж байгаа боловч хуулийн дагуу үнэ тарифын саналаа ирүүлээгүй, үнэ нэмэх үндэслэлээ нотлоогүй учир Эрчим хүчний зохицуулах хороо тус компанийн нүүрсний үнийн тооцоог дахин хянах боломжгүй байна. Нөгөө талаар тус уурхайн нүүрсний үнийг нэмэгдүүлснээр 4-6 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого шаардагдах тул хэрэглэгчийн цахилгааны үнийг кВт.ц тутамд 2.0 төгрөгөөр нэмэгдүүлэх бодит шаардлага үүсэх тооцоотой байна гэжээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ