Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын баатарлаг гавьяаг өгүүлсэн “Бууны сумыг буцааж болдоггүй” уран сайхны киноны нээлт өнөөдөр баатарын төрсөн нутаг Булган аймагт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид, МУГЖ Н.Батцэцэг нар оролцлоо. Алаг морьт баатар гэж алдаршсан Лодонгийн Дандар нь 1914 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын Рашаант гэдэг газар төржээ. Тэрээр 19-хөн насандаа эх орон, газар нутгаа хамгаалахаар Ардын цэрэгт татагдсан байна. Л.Дандар Тамсагийн 6 дугаар дивизийн 17 дугаар морьт хороог удирдаж байсан бөгөөд 1939 оны Халхын голын байлдаанд хошууч Ч.Шаарийбуугийн командалсан 6 дугаар морьт дивизид гал мэсийг сөрөн хамгийн түрүүнд тулалдаанд орж гарамгай гавьяа байгуулж байсан түүхтэй. “Бууны сумыг буцааж болдоггүй” кино зохиолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид бичиж, МУУГЗ Т.Солонго продюсерээр ажиллан МУСТА П.Дэлгэрбаяр найруулжээ. Баатар Л.Дандарын дүрийг залуу жүжигчин Ж.Алтаншагай бүтээсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагааны үеэр “Бууны сумыг буцааж болдоггүй” киноны зохиолч, найруулагч, продюсер, гол дүрийн жүжигчин нарт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийнхаа баатарын алдар гавьяаг мөнхөлсөн уран бүтээл хийж аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгийг гардууллаа.


A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ