Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолутай уулзаж хоёр талын харилцааны түвшинг ахиулах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж, энэхүү чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу энэхүү зорилгоор Монголын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг Турк улсад ойрын хугацаанд айлчлахыг урьж буйгаа Элчин сайдад илэрхийлэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.