Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 04-07-ны өдрүүдэд БНХАУ-ын Харбин хотод зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн өвлийн хотуудын бага хурал”-д оролцоод ирлээ. Энэ удаагийн дэлхийн өвлийн хотуудын бага хурал олон улсын цас мөсний баярын хүрээнд зохион байгуулагдсан. Бага хуралд Харбин хотын дарга Сүнь Жө болон ОХУ, БНСУ, Монгол, Герман, Япон зэрэг 21 орны 40 гаруй хотын төлөөлөгчид оролцож, өвлийн хотуудын ухаалаг бүтээн байгуулалтын асуудлуудыг хэлэлцсэн юм. Оролцогчдын нэгдсэн санал хураалтаар нүүрстөрөгч багатай эрүүл хотыг бүтээн байгуулах, дижитал технологийг хотын менежментэд нэвтрүүлэх, өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн хотуудын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны механизмыг бий болгож, хотуудын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, технологи, боловсрол, соёл, ухаалаг хотын бүтээн байгуулалтын салбарын хамтын ажиллагааг урагшлуулах уриалга бүхий “Харбин хотын санаачилга”-ыг батлав.

Бага хурлын үеэр Харбин хотын шинэ чөлөөт бүсийн танилцуулга хийгдсэн юм. Шинэ чөлөөт бүс нь нийт 493 ам км талбайг хамрах бөгөөд мэдээллийн технологи, шинэ эрчим хүч, шинэ материал, дэвшилтэт тоног төхөөрөмж, соёл аялал жуулчлал, эко хүнсний үйлдвэрлэл, эм тариан үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөгджээ. Мөн хурлын үеэр Этиоп Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Итали Улсын Калабрия бүсийн Бизнес эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагаас өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан илтгэл тавилаа.

Нийслэлийн
Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар Харбин хотын Ардын Засгийн газрын Гадаад харилцааны газрын зөвлөх ноён Цүй Юйпинтэй уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар харилцан санал солилцов. Уулзалтын үеэр хурандаа Ж.Болдбаатар Харбин хотын Гадаад харилцааны газрын удирдлагуудад Улаанбаатар хотын тухай товч танилцуулж, уур амьсгалын хувьд ижил төстэй байдгийн хувьд хоёр хот цаашид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг илэрхийлэв. Харбин хотын Ардын Засгийн газрын Гадаад харилцааны газрын зөвлөх Цүй Юйпин нь урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Улаанбаатар хоттой найрамдалт хотын харилцаа тогтоох саналыг дэвшүүлэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ